Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иохим Гауктай уулзлаа

2015-03-04 10:53:17

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Иохим Гаук  Бэлльвю ордондоо хүлээн авч уулзав. Уулзалтанд Монголын талаас гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Байгаль орчин,ногоон хөгжил,аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү болон албаны хүмүүс, Германы талаас Холбооны Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Маркус Эдерер Хайнц Бээр болон албан ёсны төлөөлөгчид оролцов.

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иохим Гаук Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дахин уулзаж байгаадаа таатай байна гээд Монгол Улсын туулж ирсэн ардчиллын замыг хүндэтгэн сайшааж байдаг.Манай хоёр орны харилцаа дээр үеэс эхтэй, энэ сайхан харилцаагаа улам гүнзгийрүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Улс төрийн түвшинд идэвхтэй хөгжиж буй харилцааг эдийн засгийн хамтын  ажиллагааны агуулгаар баяжуулан хөгжүүлэх бүрэн боломжтойг ч дурдлаа. Монголд байгуулагдсан Герман Монголын хамтарсан Технологийн дээд сургууль нь боловсролын салбарт хийгдсэн үр дүнтэй ажил гэдгийг онцлов.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр  И.Гаук Герман Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсныхоо дараахан анхны төрийн зочноороо өөрийг нь  хүлээн авч хүндэтгэл үзүүлж байсныг  дурсахад таатай байна гээд Монгол Улсад анх удаа чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэхүү  хүндэтгэлийн арга хэмжээ энэ оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо болно.Энэхүү арга хэмжээнд Европын орнуудаас ирэх гол зочин нь Ерөнхийлөгч Гаук байна гэдэгт итгэлтэй байгаагаа  илэрхийлээд энэ нь Монгол, Германы харилцааны ач холбогдлыг тодотгох төдийгүй манай бүс нутагт ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, түгээхэд чухал ач холбогдолтой болохыг онцоллоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Герман Улсын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа амжилттай өрнөж буйг тэмдэглэв. Монгол Улс, ХБНГУ нь олон улсын харилцааны асуудлаар ижил төстэй байр суурь баримталж, бие биенээ харилцан дэмжин, хамтран ажиллаж ирснийг дурдаад цаашид ч ойр дотно хамтран ажиллах сонирхолтой байна гэв.

Ерөнхийлөгч И.Гаук Монгол Улсын Ерөнхийлөгчөөс сонирхсон асуултандаа  хариулт авч, Монгол Улсад урьсан урилгыг баяртай хүлээн авч буйгаа  илэрхийллээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иохим Гауктай уулзлаа  
Үзсэн: 1651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-03-05 22:46
Îðîñûí pronedra.ru ñàéòàä èíãýæ áè÷ñýí áàéíà. Монголия готова помогать Европе в обход России 17:48 / 03.03.2015 Монголия планирует вложить средства в строительство железной дороги, которая будет соединять страну с Европой через территорию Китая. По словам Цахиагийна Элбэгдоржа, президента Монголии, с Пекином уже есть договорённости по этому вопросу. Глава страны отметил, что возвдение такой железнодорожной ветки даст Монголии возможность независимо от России поставлять сырьё европейским потребителям. В то же время Ангела Меркель, с которой встретился Цахиагийн Элбэгдорж, заявила, что сотрудничество с Монголией предполагает достижение соглашений с Россией, игнорировать её интересы нельзя. Ранее Пронедра писали, что Улан-Батор предложил Москве построить газопровод в Китай по монгольской территории.
124.158.124.xxx [124.158.124.xxx] 2015-03-04 11:46
сайхан форум болсон байна 2 улсын хамтын ажиллагаа амжилттай үргэлжлэнэ гэлэгт итгэлтэй байна
103.9.89.xxx [103.9.89.xxx] 2015-03-04 11:16
Tom arga hemjeend beltgel zohion baiguulalt saitai oroltsjee amjilt

Бидэнтэй нэгдээрэй