Шууд Chart

Эмэгтэйчүүдийн хорих ангид “Гэгээн өдөр" өдөрлөгийг зохион байгуулав

2015-03-04 10:55:07

Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийн эмэгтэй алба хаагчид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар ангитай хамтран "Гэгээн өдөр" өдөрлөг зохион байгууллаа.

Тус ангид хүмүүжиж байгаа бүсгүйчүүдтэй уулзаж ярилцан, сэтгэлийн дэм, амьдрах урам зориг өгсөн энэхүү үйл ажиллагаанд ЦЕГ-ын Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа төвийн уран бүтээлчид, Улаанбаатар хотын цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн баг, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн лам нар , "В" салоны хамт олон , тус цагдаагийн хэлтсийн 28 эмэгтэй алба хаагчид болон тус ангийн хянагч нар, 308 хүмүүжигч тус тус оролцсон юм.

Үйл ажиллагааг нээж Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, цагдаагийн ахлах ахлагч Б.Төгсбаяр үг хэлж, Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа төвийн уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлэн, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн лам нар ном хурж, "В" салоны хамт олон тус ангид хүмүүжиж байгаа эмэгтэйчүүдэд гоо сайхны үйлчилгээ үзүүлэн дэмжиж ажилласан нь бүсгүйчүүдийн талархлыг хүлээлээ.


Эмэгтэйчүүдийн хорих ангид “Гэгээн өдөр" өдөрлөгийг зохион байгуулав  
Үзсэн: 1021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй