Шууд Chart

Өмнөговь аймгийн иргэн 12700 ам.доллар залилуулжээ

2015-03-04 10:57:14

Сүүлийн үед гадаад улсын гэмт бүлэглэлүүдийн зүгээс тухайлбал, Малайз, Англи, Сенегал, Филлипин улсаас үйлдэж буй интернет луйврын гэмт хэрэгт манай улсын иргэд хохирох байдал гарах боллоо. Энэ төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн фэйсбүүк орчныг ашиглан үйлдэгдэж байгаа бөгөөд иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө өгөх, санамсаргүй байдлаар сугалааны эзнээр сонгогдох, “өв залгамжлахад минь санхүүгийн туслалцаа үзүүлээч” гэх зэрэг байдлаар харилцаа холбоо тогтоож итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор утсаар хэд хэдэн удаа холбогдох, цахим шуудангаар харилцах, сүүлийн тохиолдлуудад хуурамч батламж, гэрчилгээ, төлбөрийн карт зэргийг шуудангаар илгээж үүний дараа урьдчилгаа төлбөр, татвар зэрэг шалтгаанаар бага бус хэмжээний мөнгийг өөрсдийн дансанд шилжүүлэн авдаг.

Гэмт этгээдүүд банкны данс ашиглахаас гадна Western Union, Moneygram зэрэг Олон улсын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг түгээмэл ашиглаж байна.

Одоогийн байдлаар Баянгол дүүргийн харьяат А нь 2550 ам.доллар, Хөвсгөл аймгийн харьяат А нь 7850 ам.доллар, Б нь 56 сая төгрөг, Чингэлтэй дүүргийн харьяат Д нь 1600 ам.доллар, хамгийн сүүлийн тохиолдолд Өмнөговь аймгийн харьяат Ч нь 12700 ам.долларыг Сенегал улсын гэмт бүлэглэлд залилуулан алдаж, шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Иймд ард иргэд та бүхэн интернет орчинд үл таних гадаад иргэдтэй ямар нэг байдлаар харилцахгүй байх, банкны мэдээллээ солилцохгүй байх, хууран мэхлэх аливаа үйлдэлд автагдахгүй байхыг Цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна.
 


Өмнөговь аймгийн иргэн 12700 ам.доллар залилуулжээ  
Үзсэн: 3367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-03-04 12:34
hunii chunal gej aihtar ymaa
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-03-04 12:13
тэнэг шуналтангууд

Бидэнтэй нэгдээрэй