Шууд Chart

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийслэлд 14 тэрбум төгрөгийн ажил хийжээ

2015-03-03 17:59:32

НИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тодотгосон жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалтын төсвийг  дүүрэг тус бүрээр авч үзвэл:

 

  • Баянгол дүүрэг - 1 557 800 000
  • Баянзүрх дүүрэг – 1 276 119 200
  • Сонгинохайрхан дүүрэг – 1 082 200 000
  • Сүхбаатар дүүрэг – 700 400 000
  • Хан-Уул дүүрэг – 733 000 000
  • Чингэлтэй дүүрэг – 992 100 000
  • Багануур дүүрэг – 193 000 000
  • Баганхангай дүүрэг – 29 100 000
  • Налайх дүүрэг – 262 300 000
  • Бусад – 7 836 600 000
Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тодотгосон жагсаалтын нийт дүн 14 тэрбум 662 сая 619.2 мянган төгрөг байгаа юм. Харин Хотын шуудын 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 532 тэрбум 831 сая 729.8 мянган төгрөгөөр баталсан. Хотын шуудын 2014 оны төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардалд нийслэлийн төсвөөс 165 тэрбум 906 сая 191.8 мянган төгрөг, замын сангийн хөрөнгөнөөс 25 тэрбум 702 сая 22.4 мянган төгрөг, нийт 191 тэрбум 608 сая 214.2 мянган төгрөгийг зарцуулахаар баталлаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийслэлд 14 тэрбум төгрөгийн ажил хийжээ  
Үзсэн: 837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй