Шууд Chart

М.Уранцэцэг "IJF"-ийн шилдэг жүдоч болжээ

2015-03-03 17:49:54

Олон улсын жүдо бөхийн холбоо спорт сонирхогчдын дунд онлайнаар 2014 оны шилдэг жүдочдыг шалгаруулах санал асуулга авсан юм.

Энэхүү санал асуулгад дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар нар санал асуулгыг хошуучилж, багийн дэлхийн аваргын мөнгөн медальт эмэгтэй шигшээ баг мөн санал асуулгад дээгүүр жагсаж байсан юм. 

Фэйсбүүкээр дэлхийн 519.000 жүдо бөх сонирхогчид хандаж нийт таван ангиллаар шилдгүүдийг шалгаруулжээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос шалгарсан тамирчдад тусгай гэрчилгээ, шагнал олгохоор болжээ.

Ингээд онлайн санал асуулгын шилдгүүдийг танилцуулъя.

2014 оны шилдэг эрэгтэй жүдоч:

-Варлам Липартелиани /Гүрж/

-Тедди Рине /Франц/

-Кристьян Тот /Унгар/

2014 оны шилдэг эмэгтэй жүдоч:

-Ярден Жерби /Израйль/

-Мөнхбат Уранцэцэг /Монгол/

-Майлинда Келменди /Косово/

2014 оны шилдэг баг:

-Гүржийн эрэгтэй баг

-Францын эмэгтэй баг

-Монголын эмэгтэй баг

2014 оны хамгийн шилдэг тэмцээн:

-Парисын Их дуулга

-Челябинскийн дэлхийн аварга

-Токиогийн Их дуулга

Ирээдүйн шилдэг жүдоч:

-Амандине Бучард /Франц/

-Кристиан Тот /Унгар/

-Ами Кондо /Япон/

Нийтэлсэн: Б.Батхолбоо

М.Уранцэцэг "IJF"-ийн шилдэг жүдоч болжээ   
Үзсэн: 3429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-03 18:51
asdasda

Бидэнтэй нэгдээрэй