Шууд Chart

Тарилгын ажлыг сайжруулах шаардлагатай байна

2015-03-03 16:24:31

Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын ажлыг идэвхжүүлж, сайжруулах шаардлагатайг онцгой байдлынхан хэллээ. 

Тухайлбал, малын цэцэг өвчин Сүхбаатар, Дорнод аймагт гарчээ. Эдгээр аймагт малын халдваргүйжүүлэлтийг хийсэн бол боом өвчин Хөвсгөл, Архангай аймагт гурван удаа гарч таван толгой мал хорогдсон.

Мөн галзуу өвчин 13 аймгийн 36 суманд 50 удаа гарсны улмаас 200 гаруй толгой мал, амьтан хорогдсон гэсэн мэдээ байна.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал ярилаа.

Тарилгын ажлыг сайжруулах шаардлагатай байна  
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй