Шууд Chart

Өнгөрөгч онд 181 ой хээрийн түймэр гарчээ

2015-03-03 16:12:58

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн “2015 онд ой хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэх, ой хээрийн түймэртэй тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг өнөөдөр танилцууллаа.

2014 онд 18 аймгийн 101 суманд 181 ой хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 12 хүн түлэгдэж, гурван хүн амь насаа алджээ. Энэ жилийн хувьд хуурайшилт ихтэй байгаагаас шалтгаалж он гарснаас хойш зургаан ой хээрийн түймэр гарсан нь олон жилийн дунджаас өндөр байна. Тиймээс төрийн байгууллагууд болон иргэд ой хээрийн түймрээс сэргийлэх асуудалд онцгой анхаарч ажиллахыг санууллаа. Ой хээрийн түймрийн 80 орчим хувь нь иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдлээс болдог гэсэн дүгнэлтийг ОБЕГ гаргажээ. Тухайлбал, үнс нурмаа дутуу унтраасан, тамхины ишээ ил хаясан, бүрэн бус техниктэй зорчсон,  ил гал түлснээс болж түймэр гарч байна.

 
Гуравдугаар сард хуурайшилт ихтэй, ой хээрийн түймэр гарах магадлал өндөр байна гэж Цаг, уур орчны шинжилгээний албанаас мэдээлсэн. Иймд хаврын сард иргэдийг ой хээрийн түймэр гаргахгүй байхад онцгой анхаарч, урьдчилан сэргийлэхийг санууллаа.
 

Өнгөрөгч онд 181 ой хээрийн түймэр гарчээ  
Үзсэн: 496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй