Шууд Chart

Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийн талаар хэлэлцлээ

2015-03-03 16:00:07

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл өнөөдөр хоёр дахь удаагаа хуралдлаа. Энэ удаагийн хурлаар эдгээр чиглэл бүрт дэд бүлэг байгуулах, УИХ-ын тогтоолоор батлагдсан Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр, татварын бодлогоор эдийн засгийг дэмжих арга хэмжээний тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын тогтоолоор батлагдсан Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж байгааг хэлээд эдийн засгийн зөвлөлийн гишүүдийн саналыг хүлээн авч, нэгтгэхээ мэдэгдлээ. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг хангуулан ажиллах юм. Мөн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт зөвлөлийн гишүүдэд Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийн талаар танилцуулсан юм.
 
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат Засгийн газраас Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хуулийн нэр томъёог тодорхой, нэг мөр болгох, татварын өр төлөх хугацааг сунгах, хүчингүй болгох зохицуулалтыг оруулах, татварын байцаагчийн эрх, үүргийг нарийвчлан тусгах зэрэг өөрчлөлтийг оруулж байгаа гэлээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Татварын ерөнхий хуулийн хувьд хуулийн нэр томьёог татварын байцаагч, аж ахуйн нэгж өөр өөрөөр тайлбарлан хэрэглэдэг. Иймд нэр, томъёог ойлгомжтой, нэгдсэн болгох асуудал дээр анхаарч байгаа гэв. Мөн татвар төлөгчид татвар төлөхдөө цаг хугацаа бага зарцуулах боломжийг бүрдүүлж, цахимжуулна гэлээ.
 
Танилцуулгын дараа зөвлөлийн гишүүд голчлон татварын бодлогоор эдийн засгийг дэмжих асуудлын талаар байр сууриа илэрхийллээ. Хувь хүний орлогыг бодитой тодорхойлж, орлогын татвар ногдуулах, Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийн тухай хуулийг батласны дараагаар татварын шинэчлэлээ эхлүүлэх зэрэг саналуудыг хэллээ. Энэ хурал дээр хэлсэн болон бичгээр ирүүлсэн саналыг нэгтгэн хүлээн авахаар тогтлоо.
 

Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийн талаар хэлэлцлээ  
Үзсэн: 1416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-03-03 22:17
tatvaraas zailsan gadniixaniig uuchilj yavuulchixad... mani-uudaar ter tatvariig ni tulyylex geed baigaa yum bish yy

Бидэнтэй нэгдээрэй