Шууд Chart

Дөрвөн ихэр хүүхдээ төрүүлээд нас баржээ

2015-03-03 15:29:39

Энэ оны нэгдүгээр сарын 16-нд Карлос Моралес хэмээх залуугийн гэр бүлд дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн баярт үйл явдал тохиолдсон ч түүний хайрт эхнэр Эрика төрөлтийн хүндрэлийн улмаас нас барсан байна. Ихрүүд төрөх хугацаанаасаа хоёр сарын өмнө ийнхүү хорвоод мэндэлжээ. Хүүхдүүдийн аав Моралес хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Ихрүүд минь энэ хорвоод мэндэлж би маш их аз жаргалд умбасан ч хайртай эхнэр минь энэ хорвоогоос явсан нь хормын төдийд уйтгар гунигт унагасан. Миний амьдралын хамгийн жаргалтай, хамгийн муухай өдөр нэг дор болж өнгөрлөө. Миний хүүхдүүд хэдийгээр дутуу төрсөн ч эрүүл бойжиж байна. Би хүүхдүүдээ эрүүл байлгахын тулд бүгдийг хийх болно. Хүүхдүүдэд минь ямар нэгэн зүйл тохиолдвол би бэлэн байх ёстой шүү дээ” хэмээн ярьсан байна.

Харин тэдний тухай Эрикагийн авга ах ярихдаа “Тэдний хүссэн зүйл нь энэ сайхан гэр бүлийг бий болгох хүсэл байсан. Тэд ихрүүдийнхээ хамт үлгэрийн юм шиг амьдрахыг хүсч байсан юм” гэжээ.

Ихрүүдийн аав 29 настай бол ээж нь 36 настай байсан юм. Ихрүүдийн ээж Эрика Моралесын хувьд үр шилжүүлэн суулгах хагалгааны тусламжтайгаар жирэмсэлсэн байна. Түүний төрүүлсэн гурван охин, нэг хүү нь одоо аавынхаа хамт эрүүл бойжиж буй ажээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Дөрвөн ихэр хүүхдээ төрүүлээд нас баржээ  
Үзсэн: 8011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
49.0.160.xxx [49.0.160.xxx] 2015-03-04 03:38
um sain amgalan boltugai
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2015-03-03 21:18
аав нь бас эрүүл бойжиж байгаам уу
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2015-03-03 16:45
aawiinhaa hamt ervvl boijino gej uy bhaw dee.

Бидэнтэй нэгдээрэй