Шууд Chart

Амьтан зовоосон хүнийг нэг жил хорих ялаар шийтгэнэ

2015-03-03 14:54:00

Солонгос улсын  Нажу хотод амьдардаг Индонези улсын 27 настай иргэн нэгэн нохойг кранд өлгөж, хэрцгийгээр тамлан зовоож буй зураг, дүрс бичлэг өнгөрсөн сарын 20-нд цахим ертөнцөөр цацагдсан юм.

Тэрхүү зургийг харсан солонгос иргэд цагдаагийн газарт мэдүүлэг өгсний дагуу өнөөдөр тус иргэнийг баривчилсан байна. Түүнийг амьтан хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдуулан түр саатуулаад байгаа бөгөөд хийсэн үйлдэлд нь нэг жил хүртэлх хугацаагаар хоригдох ялаас гадна 3 сая вон хүртэлх мөнгөн торгууль оноох ажээ. 

Дашрамд дурдахад, Индонезийн иргэн 2008 онд БНСУ-д гэрээгээр ажиллахаар ирсэн бөгөөд түүний гэрээний хугацаа 2013 оны дөрөвдүгээр сард дууссан ч тэрбээр хараар ажиллаж байсан гэнэ. Хууль сахиулагчид түүнийг зохих ял шийтгэлийг нь эдлүүлснийхээ дараа эх орон руу нь буцаах аж.
 


Амьтан зовоосон хүнийг нэг жил хорих ялаар шийтгэнэ  
Үзсэн: 1729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2015-03-03 16:59
uhej dald oroosoi assholl
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2015-03-03 16:58
fucking indonesian
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-03-03 16:18
Амьтан зовоовол тэгнэ гэж бусад улс оронд хууль үйлчилэх юм. Манайд бол хүүхдээ алсан эцэгт ямар ял шийтгэл, хууль үйлчилдэг юм болоо

Бидэнтэй нэгдээрэй