Шууд Chart

Хамгийн өндөр настай бага сургуулийн сурагч

2015-03-03 14:31:34

Манай дэлхийн хамгийн өндөр настай бага сургуулийн сурагчаар Кени улсын иргэн, 92 настай Пришилла Ситэнэйг нэрлэгдэж, Геннисийн номд бичигдсэн талаар CNN мэдээллээ. 

Пришилла эмээг залуу байхад нь Кени улсад колонийн дэглэм ноёрхож, эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийг хориглодог байсан бөгөөд насанд хүрээгүй байхдаа нөхөрт гарч, гэрийн эзэгтэйн үүргийг гүйцэтгэсээр иржээ. Тэрбээр 10 хүүхэд төрүүлж, өсгөн бойжуулсан байна. Пришилла Кени улсын Элдоретын бага сургуулийн бэлтгэл ангид таван жилийн өмнө бүртгүүлж, тэр цагаас хойш идэвхтэй суралцаж байгаа гэнэ. Одоо тэрбээр бага сургуулийн IV ангийн сурагч юм. Сурах сонирхолгүй ач, зээ нартаа сурч боловсрох хэр чухал болохыг ойлгуулахын тулд сургуульд суралцах санаа төрсөн тухайгаа ярьжээ. Эмээгийн ач, зээ нараас гурав нь түүнтэй хамт нэг ангид суралцдаг төдийгүй, эмээтэйгээ дүнгээрээ өрсөлддөг гэнэ.

Пришилла эмээ биеийн тамирын хичээлээс ч хойш суулгүй оролцдог аж.  92 настай эмээ сэтгүүлчид "Нас бол зүгээр тоо. Сурахад хэзээ ч оройтохгүй" хэмээн ярьжээ.  
 


Хамгийн өндөр настай бага сургуулийн сурагч   
Үзсэн: 1790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-03 15:42
Mundag l bna sh dee

Бидэнтэй нэгдээрэй