Шууд Chart

Япончууд 2020 оны олимпийн төсвөө хэмнэнэ

2015-03-03 14:22:39

"Рио-2016" олимпийн дараа 2020 онд зуны олимпийн тоглолт Японд болох бөгөөд зохион байгуулах хорооныхон нэг тэрбум орчим ам.долларыг хэмнэсэн талаар “The Japan Times” мэдээлсэн байна.

Зарим нэгэн тэмцээн болох газрыг өөрчилснөөр ийнхүү хэмнэлт гаргаж байгаа гэнэ. Өмнө нь баригдсан байгууламжид сагс, морины болон завины тэмцээн болох юм байна.

Олон улсын олимпийн хорооноос зохион байгуулагчдын энэ саналыг бүрэн дэмжсэн аж. Олимпийн тэмцээнийг зохион байгуулах анхны үнэлгээ 3.8 тэрбум ам.доллар хэмээн тооцоолсон юм. Харин тус улсын засаг захиргаанаас зардлыг 1.7 тэрбум ам.доллар болгож бууруулах санаатай байгаа аж.  

2020 оны олимпийн тоглолтыг зохион байгуулах эрхийг Токио 2013 оны есдүгээр сард авсан билээ. Харин тоглолт 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болно.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Япончууд 2020 оны олимпийн төсвөө хэмнэнэ   
Үзсэн: 1419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй