Шууд Chart

Манай мэргэжилтнүүд эко технологи зохион бүтээлээ

2015-03-03 13:44:50

Арьс, ширний үйлдвэрийн бохир ус, элдэв химийн бодисыг хүн байгальд сөрөг нөлөөлөлгүй болгох шинэ технологийг манай мэргэжилтнүүд бий болголоо. 

Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгээс энэ ажлын туршилтыг холбогдох яамдын тусламжтай явуулахад амжилттай болжээ.

Энэ эко технологийг ашигласнаар арьс, ширний үйлдвэрүүд  дотоод орчин болон ус, хөрс бохирдуулахгүй болно гэж  Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн судлаач, эрдэмтэн, доктор Ю.Дашбал хэллээ.

Уг технологийг манай эрдэмтэн судлаачид олон улсын туршлагаас судалж өөрийн орны онцлогт тохируулан буулгажээ.

Одоогоор манайд арьс, шир боловсруулдаг 30 орчим үйлдвэр байдаг. Эдгээрт уг эко технологийг нэвтрүүлэх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.


Манай мэргэжилтнүүд эко технологи зохион бүтээлээ  
Үзсэн: 3527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй