Шууд Chart

“Молекул биологийн хэрэглээний лаборатори” байгуулах бэлтгэл хангагджээ

2015-03-03 13:29:18

Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас Хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпорацийг буцаан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяанд ажиллуулах шийдвэр гаргалаа. Энэхүү корпорацийн үйл ажиллагааг өргөтгөхөд зориулж, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Молекул биологийн хэрэглээний лаборатори” байгуулахаар бэлтгэл хангагджээ. Энэ нь бүх их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад нээлттэй зарчмаар ажиллах, олон улсын стандартад бүрэн нийцсэн лаборатори байх юм.

Мөн Засгийн газраас Дорнод бүсийн Хөдөө аж ахуйн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнг Мал аж ахуйн хүрээлэнгийн бүтцэд ажиллуулахаар шийдвэрлэжээ. Тус хүрээлэн нь Монгол орны зүүн бүс нутгийн онцлог, эрэлт хэрэгцээнд тулгуурласан мал аж ахуй, газар тариалангийн судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй гүйцэтгэх зорилготой ажилладаг байна. Тус хүрээлэнгийн үйл ажиллагааг бүс нутгийн онцлогт тохирсон тэжээлийн технологи боловсруулах, малын тэжээл бэлтгэх, газар түүний баялаг, газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц, оюуны чадавхийг байгаль орчны даацад зохицуулан ашиглах чиглэлээр өргөжүүлэх шаардлагатай хэмээн үзсэн учраас дээрх шийдвэрийг гаргасан ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Молекул биологийн хэрэглээний лаборатори” байгуулах бэлтгэл хангагджээ  
Үзсэн: 1175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2015-03-11 08:52
ene laboratory haana bairladagiin bol?

Бидэнтэй нэгдээрэй