Шууд Chart

Адам Жонсон хүүхэд "уруу татсан" хэргээр саатуулагдлаа

2015-03-03 13:02:30

"Сандерлэнд" клубын Адам Жонсон 15 настай охинтой бэлгийн харилцаатай байсан хэргээр саатуулагдаад байна. Түүнийг гэрээс нь баривчилжээ. 

Энэ тухай "27 настай, Адам Жонсон нь 16-аас доош насны охинтой бэлгийн харилцаатай байсан хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байна. Тэрээр цагдаагийн баривчилгаанд үлдэж, байцаалтад туслах болно" гэж Цагдаагийн байгууллагаас мэдэгджээ.

"Сандерлэнд" клубт одоо хагас хамгаалагчийн байранд буй Адам 2012 онд "Манчестер Сити"-гийн хамтаар примьер лигийн түрүүг хүртэж явсан юм. Харин "Сандерлэнд" клубт 2012 оны зун ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 113 тоглолтод оролцож, 20 гоолыг оруулаад байгаа ба энэ улиралд 24 тоглолтод оролцож, дөрвөн гоол хийсэн юм.

Клубын зүгээс түүнийг багийн бүрэлдэхүүнд багтаахгүй гэдгээ мэдэгджээ. Ингэснээр тэрбээр өнөөдөр болох "Халл Сити"-гийн эсрэг тоглолтод оролцохгүй боллоо. Мөн гэм буруугүйг нь тогтоох хүртэл "Сандерленд" түүнийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Дашрамд сонирхуулахад, тэрбээр саяхан үрийн зулай үнэрлэсэн юм.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Адам Жонсон хүүхэд "уруу татсан" хэргээр саатуулагдлаа  
Үзсэн: 1716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй