Шууд Chart

МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар П.Баярмагнайг томилов

2015-03-03 12:59:37

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болжээ. Тус хурлаар МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын зарын дагуу ирсэн материалуудтай танилцсаны үндсэн дээр Пунцагийн Баярмагнайг Гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргасан байна.

П.Баярмагнай нь 1999 онд МСНЭ-д гишүүнээр элссэн бөгөөд АНУ-ын Уолдроф коллеж, Денвер семинар сургуулийг тус тус дүүргэсэн аж. Мөн Олон Улсын Пресс Клубуудын дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд  олон улсын түвшний хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Дашрамд дурдахад, өнгөрөгч хоёрдугаар сард Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс  Гүйцэтгэх захирлын албан тушаалд нээлттэйгээр сонгон шалгаруулалт зарласан юм.

 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар П.Баярмагнайг томилов  
Үзсэн: 1419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй