Шууд Chart

Шумахерын хүү аавынхаа замналаар “Формула-1”-ийн нисгэгч болжээ

2015-03-03 12:31:40

“Формула-1”-ийн дэлхийн долоон удаагийн аварга, Германы алдарт нисгэгч Михаэль Шумахерийн 15 настай хүү Мик Шумахер энэ жилээс эхлэн Германы өсвөрийн нисгэгчдийн цуврал тэмцээн "ADAC Formula-4"-т Нидерландын "Vam Amersfoort Racing" багаас уралдахаар болжээ. Мик өнгөрсөн жил KF Junior ангилалд өрсөлдөн дэлхийн болон Европын тэмцээнд аман хүзүүдсэн байна.

“Ийм том тэмцээнд аман хүзүүдсэн залууг бид багийнхаа туршилтад оролцох боломж олгож улмаар багтаа урьдаг нь уламжлал болсон зүйл. Валенсид болсон туршилтын үеэр түүний чадварыг бид сайн анзаарсан. Тэгээд энэ жил F-4-д уралдуулахаар болсон” гэж Нидерландын багийн захирал Фриц Ван Амерсфорт өгүүлжээ. Ийнхүү нэрт нисгэгчийн хүү аавынхаа замаар замнаж эхэллээ. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Шумахерын хүү аавынхаа замналаар “Формула-1”-ийн нисгэгч болжээ   
Үзсэн: 1892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй