Шууд Chart

Солонгосчууд ихэнх кимчигээ Хятадаас авдаг

2015-03-03 12:26:00

Олон улсын зах зээл дэх кимчиний нийлүүлэлтээр Хятад БНСУ-аас давчихаад байгаа тухай БНСУ-ын олон нийтийн хэвлэлд бичжээ.

Өмнөд Солонгос өнгөрсөн жил 89.2 сая ам.долларын үнэ бүхий кимчи экспортод гаргасан бол Хятадаас импортоор 177.4 сая ам.долларын кимчи худалдан авсан байна. Өөрөөр хэлбэл, хятадууд солонгосчуудаас ч их хэмжээгээр кимчи үйлдвэрлэж, төрөлх оронд нь экспортолдог болжээ.

Хэдийгээр Хятадад үйлдвэрлэсэн кимчи солонгос үндэснийх нь уламжлалт амт чанартай харьцуулахааргүй өөр ч солонгосчууд БНХАУ-ын үйлдвэрлэлд цохиулаад байгаа гэнэ. 

Түүнчлэн Солонгосын шинэ залуу үеийнхний хоолны соёл өөрчлөгдөж байгааг дагаад уламжлалт хоол хүнсний хэрэглээ жил ирэх тусам буурч буй аж.

2013 оны хоолны топ 10 чиг хандлагын нэгээр Солонгосын кимчи нэрлэгдэж байсан. Солонгосчууд өдөртөө дор хаяж нэг удаа кимчи иддэг бөгөөд жил бүр хоёр сая тонн кимчи хэрэглэдэг гэсэн тоо байна.
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Солонгосчууд ихэнх кимчигээ Хятадаас авдаг  
Үзсэн: 1593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй