Шууд Chart

“Ээждээ бичих захидал” хүлээн авах хугацаа маргааш дуусна

2015-03-03 11:44:57

“Ээждээ бичих захидал” улсын уралдаан долоо дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байна. Захидлын уралдааныг энэ жил МҮОНТ-ийн "Цэнгээнт нэвтрүүлэг"-ийн албанаас зохион байгуулж буй юм. 

“Уралдаантай холбоотой бүх мэдээллийг өнгөрсөн сарын 26-наас материал хүлээн авах сүүлийн хугацаа буюу гуравдугаар сарын дөрвөн хүртэл шууд нэвтрүүлгээрээ хүргэж байгаа”-г зохион байгуулагчид онцлов.

“Ээждээ бичих захидал” улсын уралдаан жил бүр эхчүүд, эмэгтэйчүүдийн баярын өмнөхөн улсын хэмжээнд зохион байгуулагдаж, олон хүмүүний ээждээ хандан бичсэн сэтгэлийн нандин үгсийг захидал хэлбэрээр хүлээн авч тодорхой шалгуураар нэгээс арван байр эзлүүлдэг юм.

Шагнал гардуулах хүндэтгэлийн "гала" тоглолт энэ сарын 6-ны өдөр Монголын хүүхдийн ордонд болох ба шилдэг захидлуудыг өгүүлэхүйн урлагийн нэрт мастерууд, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчид олон нийтэд уншиж сонордуулах юм. Тоглолтод МУГЖ Э.Бүрнээбаяр, дуучин Т.Амина, Д.Найдандорж, Д.Оюунтүлхүүр, "Гурван бүдүүн", "Нюанс", "Увертюра" хамтлагийн уран бүтээлчид оролцож, "Монгол хатдын хүндэтгэлийн өргөө" цогцолбор ерөнхий ивээн тэтгэгчээр нь ажиллах аж. 

Уралдааны шагналын сангийн тухайд тэргүүн байрт орсон захидалд нэг сая төгрөг, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, удаах байрт 500 мянган төгрөг, үнэ бүхий зүйлс, гуравдугаар байрт 300 мянган төгрөг мөн адил үнэ бүхий зүйлсээр урамшуулах ба тусгай байрын шагнал, нэрэмжит шагналуудыг үлдсэн 4-7 хүртэлх байр эзэлсэн захидлын эздэд гардуулах юм.

Захидлыг гар бичмэл болон шивсэн хэлбэрээр хүлээн авах ба орон нутгийн иргэд шуудангийн хаягаар маргааш буюу гуравдугаар сарын дөрвөн хүртэл ирүүлж болох юм. Харин цахим хаягаар захидал хүлээн авахгүй аж. Мөн МҮОНРТ-ийн байранд биеэр авч ирж, захидлын хайрцагт хийж болно.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Ээждээ бичих захидал” хүлээн авах хугацаа маргааш дуусна   
Үзсэн: 2586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.161.xxx] 2018-03-05 21:13
маргааш залгаж хэлэх юму хэдэн цагаас хүндэтгэлиин гала болох юм бол мэдээлэл өгөөч
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-03-04 16:30
onoodor heden tsag hvrtel hvleej awah ym bol
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-03-04 16:29
hgoahdighahjeioheio
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2015-03-04 12:06
Хугацаа өнөөдөр юмуу

Бидэнтэй нэгдээрэй