Шууд Chart

Өсвөрийн даамчдын УАШТ өнөөдөр эхэлнэ

2015-03-03 11:25:11

Монголын даамын холбооны 2015 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль дээр эхэлнэ.

“Гацуурт” компанийн нэрэмжит тус тэмцээн энэ жил Монгол хүүхдийн спортын V наадмын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаар ихээхэн онцлог юм.

Тэмцээнд Улаанбаатар хотын дүүргүүд болон орон нутгаас нийт 360 орчим өсвөрийн даамчид оролцохоор бүртгүүлсэн бөгөөд  хөвгүүд, охид тус бүр долоо, 10, 13, 16 гэсэн дөрвөн насны ангилалд өрсөлдөнө.

Тэмцээний аваргууд ирэх бямба гарагт буюу энэ сарын долооны өдөр тодорно. 2015 оны улсын аваргын медальтнууд ирэх дөрөвдүгээр сард Узбекстаны нийслэл Ташкентэд болох Азийн АШТ, арваннэгдүгээр сард Нидерландын Хикен хотод болох ДАШТ-д оролцох эрхийг авах ажээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Өсвөрийн даамчдын УАШТ өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 1222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй