Шууд Chart

Машин хулгайлсан хэргийг илрүүлжээ

2015-03-03 11:02:24

Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах “Нэхий” плазагийн автомашины зогсоол дээрээс машинаа алдлаа гэсэн дуудлага ирсний дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн Б-ийн Тоуота Vitz маркийн автомашиныг Баянгол дүүргийн 13 дугаар хороонд оршин суух 22 настай Э хулгайлсныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тэрбээр энэ гэмт хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Иргэд та бүхэн машинаа түр зогсоолд байрлуулахдаа сайтар түгжсэн эсэхээ шалгаж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Машин хулгайлсан хэргийг илрүүлжээ  
Үзсэн: 860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй