Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-03-03 10:46:42

Гуравдугаар сарын 3-ны өдөр буюу өнөөдрийн өдөр тутмын сонины онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.  

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Нагаокагийн технологийн их сургууль технопаркийн салбараа Монголд нээлээ”, “Авто худалдааны цогцолборт дуудлагаар газар худалдана”, “Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэв”, “Хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлаар ажлын хэсэг хуралдлаа” зэрэг мэдээллийг онцлон нийтлэжээ.

 

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Иргэд утаанаас хол төв замууд дагуу газар авсандаа олзуурхаж байна”, “Орон сууцны зээлийн урьдчилгааны тал хувийг нийслэл даана”, “Б.Немцов: Монголчууд уудам нутаг шигээ уужуу сэтгэлтэй ард түмэн байдаг байхдаа гэж санагдсан” зэргийг нийтлэсэн байна.

 

“Улс төрийн тойм” сониноос “А.Сумъяасүрэн: Хувь хүний хариуцлага алдагдсанаас хүчирхийлэл амь бөхтэй оршиж байна”, “Хүчнийхэн хөөрхий охиноос уучлалт гуйх ёстой”, “Н.Энхбаяр улстөрчид гадны санхүүжилтээр үүрэг хүлээдгийг нотоллоо”, “Геологичид хэзээ ч үнэнийг хэлэхгүй”, “Цагдаа нар орон гэргүй эрийг буудан хөнөөжээ” зэрэг онцлог мэдээ, материалыг унших боломжтой.

 

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Мандал сумыг тойрсон ойн түймрийг хэн захиалдаг вэ?”, “Г.Сайхансамбуу: Гацууртын орд Оюутолгойн араас орлоо”, “Хүмүүжигч хүний аминд хүрснийг ШШГЕГ-аас мэдээлэхээс татгалзлаа”, “Т.Өөдөө: Ноён уулаа хамгаалахаар бөөгийн тусгай үйлийг хийнэ” зэргийг уншаарай.

 

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Я.Батсуурийг хорих хугацааг сунгажээ”, “Сард сая төгрөг өгөхөө нотлохгүй бол гэрлэлтийн баталгаа өгөхгүй”, “Монголд биатлоны олон улсын тэмцээн болж байна”  зэрэг материалуудыг уншиж болно.

 

“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Өврийн хангайнхан уншигчдын хүсэн хүлээдэг уулзалт болтол өргөжүүлэхийг захив”, “Ё.Лхагвасүрэн: Хуурамч мөнгөн дэвсгэртийг хувь хүн гар аргаар хийдэг”, “Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл ирэх долоо хоногт дуусна”, “Газар өмчлөлийн өргөдөл авах хугацааг сунгалаа” зэрэг мэдээ мэдээлэл нийтлэгдсэн байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй