Шууд Chart

Орон нутгийн ИТХ-ын мэдээллийг авах боломжтой

2015-03-03 10:39:22

Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр"Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь" төсөл хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа билээ.

Уг төслийн хүрээнд нийслэл, есөн дүүрэг болон 21 аймгийн ИТХ, түүний 336 сумын ИТХ нэгдсэн вэб сайттай болоод байгаа юм. Үүний хүрээнд ухаалаг гар утас хэрэглэгчдэд зориулсан ХУРАЛ.МН аппликэйшныг бүтээгээд байгаа аж. Иргэд та бүхэн ХУРАЛ.МН аппликэйшныг утсандаа суулгаснаар орон нутгийн ИТХ-уудын мэдээллийг цаг тухай бүрт нь авах боломжтой ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Орон нутгийн ИТХ-ын мэдээллийг авах боломжтой  
Үзсэн: 1360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй