Шууд Chart

Эдди Рэдмэйн эмэгтэй хүний дүрд тоглохын тулд 12 кг жин хасна

2015-03-03 09:33:20

Нэрт физикч Стивен Хокингийн дүрээр “Оскар” гардаад удаагүй байгаа жүжигчин Эдди Рэдмэйн шинэ дүрдээ орохын тулд 12 кг жин хасч буй талаар дэлхийн сайтуудад мэдээлж байна. Учир нь тэрбээр Том Хуперийн зохиол “Дани бүсгүй” хэмээх бодит явдлаас сэдэвлэсэн киноны гол дүрийн эмэгтэйн дүрийг бүтээхээр болсон гэнэ.  Энэхүү киноны гол дүрийн эмэгтэй нь Данийн зураач-трансексуал Эйнар Вегенер хэмээх бүсгүй юм. Тэрбээр мэс заслын аргаар эмэгтэй болсон анхны эрэгтэй ажээ.

Эмэгтэй хүний дүр бүтээхээр болсон Эдди Рэдмэйний хувьд олон кг жин хасахаас гадна эмэгтэй хүн шиг алхаж, сууж, ярьж, өндөр өсгийт өмсөх зэрэг их зүйлд суралцаж буй гэнэ. Түүнтэй хамт энэ кинонд Амбер Херд, Алисиа Викандер нар тоглох ажээ.
 


Эдди Рэдмэйн эмэгтэй хүний дүрд тоглохын тулд 12 кг жин хасна  
Үзсэн: 693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй