Шууд Chart

“Оюутан цэрэг” хөтөлбөрийг ирэх сараас хэрэгжүүлнэ

2015-03-03 08:59:48

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөр өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ хүрээнд ирэх гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн “Оюутан цэрэг” хөтөлбөрийг дахин зохион байгуулахаар болжээ. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр “Оюутан цэрэг” хөтөлбөрт элсүүлэх аж.

Түүнчлэн  нийслэлийн хэмжээнд уг хөтөлбөрийг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар ажиллах юм байна.
 
 “ОЮУТАН-ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
д/д
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Хугацаа

Хариуцах хүн

 
 
Хамтран ажиллах
1
 Эрх зүйн бичиг баримт    боловсруулж, үүрэг даалгавраар хангах
2 дугаар сард
Хурандаа 
 Ж.Болдбаатар
НЗДТГ
2
 Оюутан –Цэрэг хөтөлбөрт
 зориулсан сургалт зохион байгуулах 
3 дугаар сард
Дэд хурандаа Б.Баянмөнх
Дүүргүүдийн цэргийн штаб
3
  Их дээд сургуульд суралцаж
  байгаа оюутан залуусын
 “Оюутан- Цэрэг” хөтөлбөрт
  хамрагдах судалгааг  гаргах 
3 дугаар сард
Дүүргүүдийн цэргийн штабын тоо бүртгэлийн офицерууд
Их, дээд сургуулиудын сургалтын алба
4
  Их, дээд сургуулиудтай
  хамтран сайн дурын үндсэн
  дээр цэргийн алба хаах
  сонирхолтой оюутнуудад
  “Цэргийн ерөнхий бэлтгэл”
  хичээлийг сонгон  суралцуулах 
4-6 дугаар сард
Бэлтгэл хурандаа Г.Мягмаржав
 
Их, дээд сургуулиудын сургалтын алба
5
 “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт
  хамрагдах оюутан
  залуусыг эрүүл мэндийн
  үзлэгт хамруулах
5 дугаар сард
Батлан хамгаалах, хууль сахиулагчдын албан хаагчдын нэгдсэн эмнэлэг
 
Ажлын хэсэг
6
 “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт
  хамрагдах эрүүл мэндийн
  үзлэгт  тэнцсэн залуусыг
  цэргийн албанд татан алба
  хаалгах байгууллагад  
  хүлээлгэн өгөх
5 дугаар сард
Дүүргүүдийн цэргийн штаб
 
Бэлтгэл хурандаа Г.Мягмаржав
7
  Шаардлага хангасан оюутан
  залуусыг цэргийн тусгай
  бэлтгэл сургалтанд
  хамруулах
6-8 дугаар сард
Бэлтгэл хурандаа Г.Мягмаржав
БХИС
8
 “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт
  хамрагдан цэргийн алба
  хаасан залуусыг хүлээн авах
8 дугаар сард
Хурандаа Ж.Болдбаатар
Дүүргүүдийн цэргийн штаб
9
“Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт  хамрагдсан иргэдийн судалгааг оршин суугаа аймаг, дүүргийн цэргийн  штабд хүргүүлэх
8 дугаар сард
Дэд хурандаа Б.Баямөнх
Дүүргүүдийн цэргийн штабын тоо бүртгэлийн офицерууд
 
 

“Оюутан цэрэг” хөтөлбөрийг ирэх сараас хэрэгжүүлнэ   
Үзсэн: 1137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй