Шууд Chart

Дугаарын хязгаарлалт ажлын өдрүүдэд 08-20 цагийн хооронд үргэлжилнэ

2015-03-03 08:01:19

2015 оны өмнөхөн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай буюу дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргасан. Энэхүү мэдээллийг жолооч та бүхэнд эргэн сануулах зорилгоор дахин хүргэж байна.


Нийслэлийн ИТХ-ын 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, тухайн бүс нутагт 07-22 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт үйлчилж байгаа.

Мөн нийслэлийн  иргэдээс  дугаарын хязгаарлалтыг цаг, бүсчлэлд өөрчлөлт оруулах санал багагүй ирсэнийг үндэслэн дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлд улирлын чанартай өөрчлөлт оруулсан. Ингэхдээ дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 08-20 цаг, бүсчлэлийг өвлийн улирал буюу аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15, зуны улирал буюу дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл хоёр  янз байхаар төлөвлөсөн байна. Саналд бүсчлэлийг зуны улиралд замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улиралд зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумисан.

Мөн өвлийн улиралд дараахь замууд дугаарын хязгаарлалтаас хасагдсан. Үүнд,  Сонгинохайрхан дүүрэг ямар ч дугаарын хязгаарлалтгүй, Тасганы овоогоос хойших зам, Хорооллын Бичилийн арын зам, Долоо буудлаас 32-ын тойрог, Дарь эхийн уулзвараас Дамба, Бэлхийн уулзвар хүртэлх, Цайзаас Оффицеруудын ордон, Цайзаас КТМС хүртэлх замууд хасагджээ.

Энэхүү журам нь 2015 оны дөрөвдүгээр сарын 15-ыг хүртэл хэрэгжинэ.

Жич: Өвөл, зуны улирлын дугаар хязгаарлалтад хамрагдах бүсчлэлийг зургаар танилцуулъя.


Дугаарын хязгаарлалт ажлын өдрүүдэд 08-20 цагийн хооронд үргэлжилнэ  
Үзсэн: 2538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй