Шууд Chart

Улаанбаатарт 10 хэм хүйтэн

2015-03-03 07:38:43

2015 оны гуравдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Дорнод, Дарьгангын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Ерөө голын сав газраар 12-17 хэм, Увс нуур болон Идэр, Тэс, Эгь-Үүр, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 8-13 хэм, Алтайн өвөр говиор 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутгаар 2-7 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 хэм хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны гуравдугаар сарын 4-нөөс гуравдугаар сарын 08-ныг хүртэлх
  цаг агаарын урьдчилсан  төлөв

Гуравдугаар сарын 4-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд зарим газраар, 7-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 5-нд баруун болон төвийн нутгаар  секундэд 12-14 метр, 6-нд зарим газраар, 7-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны сүүлчээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт 10 хэм хүйтэн  
Үзсэн: 883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй