Шууд Chart

Өмнөд Солонгост гурван хүнийг буудан хороогоод амиа егүүтгэсэн хэрэг гарчээ

2015-03-02 16:53:38

Өчигдөр Өмнөд Солонгосын Сежон хотод зэвсэглэсэн этгээд дэлгүүрт орж гурван хүнийг буудаж хөнөөгөөд амиа егүүтгэсэн хэрэг гарсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

Халдлага үйлдсэн эрэгтэй нь хохирогчдын нэгийнх нь охин дүүгийн экс найз залуу байсан аж. Тэрээр халдлага үйлдэхээсээ хоёр цагийн өмнө цагдаагийн газарт хадгалуулсан байсан хоёр буугаа очиж авсан байжээ.

Өмнөд Солонгосын ихэнх эрэгтэйчүүд цэргийн албанд галт зэвсэг ашиглаж сурдаг боловч хувьдаа буу эзэмшихийг зөвшөөрдөггүй байна. Үүгээр ч зогсохгүй анчдын бууг цагдаагийн газар хадгалдаг аж.
 


Өмнөд Солонгост гурван хүнийг буудан хороогоод амиа егүүтгэсэн хэрэг гарчээ  
Үзсэн: 2073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-03 08:27
103.11.194.xxx Дэлхий сөнөөд 10 хоногт шинэ амьдрал эхлэхийг чи яаж мэдсийн... ХАХАХАХА
103.11.194.xxx [103.11.194.xxx] 2015-03-03 08:12
ха ха ха дэлхий сөнөөд дахин амьдрал эхлэх хугацааны дараа шинэ мэдээ гарч байна даа. наад хэргийн чинь бүх үйл явдал,ажил явдал энэ тэр нь аль 10 хоногийн өмнө болоод дуусчихсан шүү дээ. таныг унтаж байхад мэдээ оруулагч гуай .ХА ХА ХА ХА

Бидэнтэй нэгдээрэй