Шууд Chart

Чимээгүй нэг минут...

2015-03-02 11:59:31

Кино урлагийн хамгийн алдар хүндтэй шагнал болох Каннын наадмыг зохион байгуулагчид өнгөрөгч онд “Каннын арслан” гэх шинэ шагнал гардуулах болсон нь реклам бүтээгчид рүү чиглэжээ. Ингээд Каннын наадмын шилдэг сурталчилгааны /реклам/ шагнал авсан бүтээлийг толилуулж байна. 

Та юу ч сонсохгүй ч...

Энэхүү зорилтот ажлыг Австралид явуулжээ. Та ... дугаар руу залгахад танд хэн ч хариулахгүй бөгөөд таны нэгж унана. Энэ нь Австралийн ахмад дайчдад туслах зорилготой, хөрөнгө босгох кампанит ажил юм. Залуу үе рүү чиглэсэн энэ ажил маш их амжилтад хүрч, гурван сая ам.доллар босгожээ. Энэ мөнгийг ахмад дайчид болон тэдний гэр бүлд зориулсан байна. Энэ кампанит ажил одоо ч үргэлжилсээр байгаа юм.

Чимээгүй нэг минут /minute of silence/

Кампанит ажлыг санаачлагчид шинэ дугаар аваад, үүнийгээ "Чимээгүй нэг минут" гэж нэрлэжээ. Та тэр дугаар руу залган, нэг минут хүлээхэд л хангалттай. Дараа нь танд видео мессеж ирэх бөгөөд нэгэн ахмад дайчин танд талархлын үгээ хэлэх юм.

Энэхүү хандивын аяны рекламыг хэвлэмэл, видео, аудио зэрэг олон төрлөөр бэлтгэн, хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр түгээсэн байна.

Алсын хараа

Австралийн ахмад дайчдад зориулан анх удаа хөрөнгө босгосон нь энэ биш юм. Өмнө нь ахмадууд өөрсдөө гудамжинд гарч, одон тэмдэг зэргээ худалддаг байжээ. Гэтэл өнөө үед хүмүүс картаар төлбөр тооцоогоо хийх болж, бэлэн мөнгө авч явах нь ховор болов. Мөн ахмад дайчдад туслах аянд өндөр настнууд идэвхтэй оролцдог ч залуу үеийнхэн хойрго хандах болжээ. Иймд тэдэн рүү чиглэсэн, шинэ арга зам хайх шаардлага үүсчээ. Ингээд хүн бүрийн халаасанд байх ухаалаг утас ашиглахаар шийдсэн нь энэ байжээ.

http://www.youtube.com/watch?v=sBzjzr_Xgsw

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Чимээгүй нэг минут...  
Үзсэн: 2592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-02 13:42
setgel hudulgum reclam ym

Бидэнтэй нэгдээрэй