Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.03.02/

2015-03-02 07:45:44

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 2. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 12. Сумъяа гараг.  Өглөгт охин одтой, 7 улаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 18 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Таагүй өдөр. Амьдралын эрч хүч буурах, ойр дотны хүмүүст, ажил хэргийн хүрээнд урам хугарах өдөр. Ажил төрөл дээрээ алдаа дутагдал гаргах, эргэн тойрныхонтой харьцахдаа эв түнжингүй байдал гаргах магадлал нэмэгдэнэ. Тиймээс ажил хэргийн аль ч салбарт идэвх чармайлт гаргахгүй байхыг од гаригсын зүгээс сануулж байна. Өөрийн зөн совин, муу ёрд анхаарлаа хандуулахыг сануулж байна.


Үхэр (4/20-5/20)

Элдэв муу зүйлсийн нөлөөнд автахаас сэргийлж, хөл үймээнээс холхон бай. Өнөөдөр, та бүх хүний анхаарлын төвд байх тул үйл хөдлөлөө сайн хянах хэрэгтэй. Гэр бүлээ баясгах, ая тухтай байдлыг хангах үүднээс төлөвлөгөө, үйл ажиллагаагаа зохицуулан ажиллах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд өөрийгөө бэлэн байлгаж, яарч тэвдэн аливаа шийдвэр гаргахгүй байхыг хичээ. Хүүхдүүд тань танаас анхаарал халамж, таны оролцоог шаардаж байгаа. Танил хүмүүстэйгээ сайхан харьцаарай.


Хамтатгах (5/21-6/21)

Гайхалтай өдөр. Сэргэн мандах болон сансарын энерги хувьсан өөрчлөгдөх өдөр. Шинэ ажил төрөл, үүрэг хүлээх магадлалтай хүнд өдөр. Гал түймэр болон муу хүмүүс, дайсантайгаа тулгарч тэдэнтэй маргаан тэмцэлд орж болзошгүй байна. Оройдоо зочид, найз нөхөд болон эцэг эхээ хүлээн авч магадгүй. Ахмад настай хүмүүс болон хамтран ажиллагсадтай зөрчилд орохгүйн тулд биеэ барьж эелдэг тайван байх нь юунаас ч эрхэм.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр өөрийнхөө мөнгө санхүү буюу эдийн засгийн байдлаа удаан хугацаанд биш гэхэд тодорхой хугацааны турш сайжруулах боломж өндөр байх бололтой. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай. Өдрийн дэглэмийг чандлан дагаж сахихаа мартаж болохгүйг хатуу сануулж байна. Өтгөн цай, аль эсвэл кофе, архи дарс мэтийн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж болохгүй.


Арслан (7/23-8/22)   

Хүнд, ээдрээтэй өдөр. Үдээс өмнө мэргэжлийн харилцаа холбоонд хүндрэл бэрхшээлтэй байдал учирч мэдэхээр байна. Мөнгө санхүүтэй холбоотой асуудал бага зэрэг муудах төлөвтэй. Мөрийтэй тоглоомонд алдагдал хүлээх, хүүхдүүдтэй холбоотой төлөвлөж байгаагүй зардлууд үүсэх, аль эсвэл үнэтэй эд зүйлээ хаяж гээгдүүлж болзошгүй. Үдээс хойшхи тааламжтай хандлагууд нь эмэгтэй арслангыханд романтик болзоо харагдаж байна.


Охин (8/23-9/22)   

Өнөөдөр ямар ч эхлэл эсвэл шинэ төлөвлөгөө нурах тавилантай бөгөөд илэрхий ашиг авчрахгүй. Өөрийн хүчийг тараан цацах хэрэггүй ба өндөр том зорилго тавьсны хэрэггүй. Хэргэм зэрэг эсвэл магтаалд дурлах нь хувийн алдаа гаргах, хамтрагч нартайгаа ойлголцоход хэцүү болгоно. Ажлын уулзалт ба гэрээ хэлэлцээрийг өдрийн эхний хагаст биелүүлэх хэрэгтэй. Учир нь үдээс хойш гэрийн асуудлаа шийдэх болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Худал мэдээ, мэдээлэл, аливаа байдлыг буруу дүгнэсэн байдал эсвэл хөнгөн хуймгай амлалт нь хувийн амьдрал болоод ажил хэрэгт тань асуудал үүсгэнэ. Эртнээс төлөвлөсөн ажлаа хойшлуулаарай. Хэн нэгэн таньд урхи занга тавихаар зэхэж байна шүү. Иймд сонор сэрэмжтэй байхыг одод сануулж байна. Аялалаар явагсдын зам саадгүй байх тул бэлтгэлээ нэн даруй базаагаарай.


Хилэнц (10/23-11/21)   

Үйл ажиллагааны цар хүрээ, нөлөө бүхий хүний дэмжлэг хүсч буй зүйлд дэмжлэг авахгүй. Өмнөх өдрийн нөлөөгөөр өөртөө итгэлтэй байдал гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байж чадахгүй. Тиймээс биеэ энхрийлүүштэй. Танд хэн нэгэн тусалж байсан бол одоо хариу барих өдөр. Эрчимтэй хөдөлгөөн таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх бөгөөд иог бясалгал хийвэл үр дүн сайн байх болно.


Нум (11/22-12/21)   

Өөртөө итгэлтэй, тав тухтай мэдрэмжийг авчрах энгийн нэгэн ажлын өдөр байна. Өнөөдөр азтай байж, сайхан боломж гарч ирэх магадлалтай өдөр. Тэдгээрийг мэдсэнээр олон сайхан өөрчлөлт гарч сэтгэлийн таатай байдал таныг нөмрөх болно. Гэрийн ажил мөн хувийн асуудлууд танаас холдож ажил болон бизнес руу орох болно. Өөрийн дотны нэгэндээ болгоомжтой хандаарай. Орой толгой тань өвдөж магадгүй тиймээс зочин хүлээж авах мөн ямар нэгэн газар луу явахаас татгалз.


Матар (12/22-1/19)   

Тайван хөдөлмөрч өдөр хүлээж байна. Ажлын алсын төлөвлөгөө болон томилолтоор явах талаар төлөвлөх хэрэгтэй мөн түүнчлэн бага зэргийн худалдан авалт хийгээрэй. Үнэтэй гоё чамин зүйлсээс хол байгаарай. Учир нь санхүүгийн асуудал таныг өмнө чинь хүлээж байгаа. Өдрийн хоёр дахь хагасаас хүүхдүүдтэйгээ асуудал үүсч магадгүй. Тиймээс хүлээцтэй, анхаарал болгоомжтой байгаарай. Эрүүл мэнд таныг зовоохгүй. Архи дарс бүү хэрэглэ.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр эсрэг тэсрэг өдөр байх бөгөөд өөрийн үйл хөдлөлдөө хянуур хандаарай. Магадгүй та шинэ гэрээ хэлэлцээр хийх, ашигтай наймаа хийх болно, энэ нь сүүлийн хугацаанд таны анхаарлыг их шаардсан ажлууд байх болно. Амиа хичээх нь ажил хэргийн хамтрагчид болон гэр бүлийн гишүүдтэй санал зөрөлдөхөд хүргэнэ.


Загас (2/19-3/20)

Өнөөдөр таны амьдралын чадамж буурч байна. Төлөвлөгдөөгүй ажил нь таны хувийн амьдралыг хүндрүүлнэ. Мөн томилолтоор явах, ажлын уулзалтад таны хүсч байсан бодит үр дүн гарахгүй нь. Шинээр эхлэж буй ажлаа санхүүгийн хямралаас сэргийлэхийн тулд сайн төлөвлөж тунгааж хийгээрэй. Хуулийн салбарт ажиллагсдын өнөөдөр хэл ам ихтэй байх бөгөөд аливаа зарга зальтанд ялагдах магадлалтай байна.


Өнөөдрийн зурхай /2015.03.02/  
Үзсэн: 929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй