Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.03.01/

2015-03-01 09:07:48

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 1. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 11. Адъяа гараг.  Өглөгт охин одтой, 7 улаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 18 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Холимог өдөр. Хувийн дур сонирхол болон дуртай хичээл, ажлаар өөрийгөө бүрэн дарахгүй байхыг хичээгээрэй. Хэн нэгэнтэй харилцан ярилцах орон зайг үлдээ. Таны эрүүл мэнддээ тавих анхаарал халамжгүй байдлаас болж шаналж байгаа ойр дотны хүмүүсийн талаар бодож үз. Эрүүл мэндтэй холбоотой асуудал, тэр дундаа сэтгэл санааны хямралд өртөж мэднэ. Ням гарагийг гэр бүлийн амар тайван орчинд өнгөрүүлээрэй. Байгалийн сайханд амарч тухлах нь сэтгэл санааг сэргээхэд тустай. Архи, дарс мэтийн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж болохгүй.


Үхэр (4/20-5/20)

Энэ өдөр элдэв хов жив, гүжир гүтгэлгээс болгоомжилж, сэрэмжтэй бай. Хэн нэгэн таныг дахин хорлож таагүй байдалд оруулахыг санаархаж байна. Аливаа харилцаанд оролцохдоо болгоомжтой, хянамгай бай. Чухал шийдвэрүүдийг гаргах гэсний шаардлагагүй, хүлээзнэх хэрэгтэй. Үхэрийн ордны эрэгтэйчүүдэд ашигтай байж болох ажил хэргийн саналыг хэн нэгэн дэвшүүлэх бөгөөд хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө тэр талаар сайтар тунгаан бодохыг од гаригс зөвлөж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Хүнд өдөр. Толгой эргүүлсэн худал хуурмаг амлалт, харийн хүний нөлөөнд автах өдөр. Өсөн нэмэгдэж буй таны амьдралын эрч хүч, овсгоо нь алдаа, үл ойлголцол руу түлхэж болзошгүй. Энэ нь ирээдүйд ихээхэн гай гамшгийг дагуулах хүнд асуудлуудыг үүсгэх эх үндэс болж мэднэ. Хийхээр төлөвлөсөн зүйлдээ анхаарлаа хандуулан, өнгөрсөн үеийн орлого зарлагаа сайтар зохицуул. Санхүүгийн алдагдал хүлээх магадлал өндөр байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Сайхан өдөр. Иймээс та шинэ ажил эхлэх болон өөрийн санаачилсан төсөлд санаа нэгтнүүдийг татан оролцуулахад тохиромжтой. Мөн олон нийтийн ажил хийх, бусадтай харилцахад тааламжтай байна. Амьдралын эрч хүч, илүүдэл энергиэ дэмий чалчаа яриа, хэрүүл уруул хийхэд бүү үр. Өнөөдрийг аль болох үр ашигтай өнгөрөөх хэрэгтэй.


Арслан (7/23-8/22)   

Бэрхшээлтэй өдөр. Бүх юмны уг үндэс нь хий зүйл биш ухамсар гэдгийг сана. Сүнс буюу хий зүйл гэж үздэг идеалист үзэл санаа нь хэргийн бодит байдлыг олж харахад хаалт болж хууран мэхлэлт, аль эсвэл худал амлалт, урам хугаралт болон гомдлыг авч ирэхэд хүргэнэ. Эмэгтэй арслангыхан дур сонирхол татагдсан шинэ зүйлдээ анхаарал болгоомжтой хандахыг зөвлөж байна.


Охин (8/23-9/22)   

Оддын сайн байрлал нь санхүүгийн байдлыг эерэг талруу өөрчлөх төлөв харагдаж байна. Гэвч төлөвлөж харагдаагүй зардал нь эсвэл ойрын хүнтэй хобоотой хэтэрхий үрэлгэн байдал бүх ашгийг устгана. Хэтэрхий бардамнал ба ялимгүй залхуурал нь өнөөдөр авъяас чадвараа гайхуулах боломж гаргахгүй. Таны амиа хичээх, харгис урвагч чанар зэрэг нь олон асуудал үүсгэж мэдэх учир асуудлыг шийдэхдээ болгоомжтой бай. Ухаалаг болон ардчилалыг баримталж илэрхийл.


Жинлүүр (9/23-10/22)   

Дүрслэн бодох мөн бүтээлч төлөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгөх, агаарт гарах, соёл урлагийн амралтад таатай өдөр байна. Өчигдрийн хандлага өнөөдөр үргэлжилснээр таатай байна. Ихэнх хүмүүс гүн бодолд орж мөн тод өнгө гэрэлтэх мэт сэтгэгдэл төрнө. Өдрийг хамгийн ойр дотны хамаатан садантайгаа өнгөрүүлээрэй. Тэдэнд зориулж олон таатай зүйл хий.


Хилэнц (10/23-11/21)   

Бүхий л зүйлд таагүй байдал үүсэх өдөр. Санхүүгийн хүндрэлтэй тулгарна. Магадгүй мөнгө төгрөгөө хаяж гээгдүүлэх мөн үрэгдүүлж болох юм. Машинтай хүмүүс анхаарал болгоомжтой явахыг сануулж байна. Ойр дотны хүмүүстээ хөндий хүйтэн бүү харьцаарай. Танд материаллаг мөн сэтгэлзүйн дэмжлэг зайлшгүй чухал. Гутралд орсон хүмүүс сэтгэлзүйч дээр очих зайлшгүй хэрэгтэй байна.


Нум (11/22-12/21)   

Бүгдийг уучлах, хайр дурлалын өдөр. Ихэнх хүмүүс хувийн асуудлуудаа цэгцэлнэ. Саяхан болсон хэрүүл маргаанууд энэ өдөр шийдвэрлэгдэнэ. Таныг гомдоосон хүмүүсийг уучил. Үүний үр дүнд та хайртай хүнтэйгээ хэл амаа ололцоно. Залуу хүмүүс хуучин хэвийн харилцаандаа орно. Сэтгэл санаагаа тайван байлга. Аливаад дандаа хүлээцтэй хандаж бай.


Матар (12/22-1/19)   

Тайван байх өдөр. Өнөөдөр танд ажлын санал ирнэ гэхдээ шуудхан хүлээж авсны хэрэггүй учир нь тийм ч ашигтай байж чадахгүй. Энэ өдөр гэртээ өнгөрүүлсэн нь дээр байх болно. Бассейн болон устай ойр өнгөрүүлэх нь таатай байна. Гэр бүлдээ ихэнх цагийг зарцуул.


Хумх (1/20-2/18)   

Архаг хууч өвчин сэдрэх магадлатай. Биеийн хүчний ажил хийх, ачаалал авахаас татгалз. найз нөхдийн болон хөршийн хоорондох харилцааны асуудал үүсч таны сэтгэл санааг муутгана. Гэртээ асуудал үүсгэхээс сэргийл. Магадгүй хэн нэгэн бүдүүлэг авирлана. Дотны найзтайгаа хоёулханаа байснаар таагүй өдрийг зөөллөж өгнө


Загас (2/19-3/20)

Өнөөдөр өмнө нь та хүрч чадахгүй гэж санаж байсан зүйлээ итгэхийн аргагүй амар хялбархнаар олж авах болно. Эхэлсэн ажлаа хийж дуусгахын тулд хүчээ ухаантайгаар бүлэглэн хуваарилж ажиллахыг од гаригсын зүгээс зөвлөж байна.

 


Өнөөдрийн зурхай /2015.03.01/  
Үзсэн: 821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй