Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.02.28/

2015-02-28 08:03:49

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 28. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 10. Санчир гараг.  Хэрцгий охин одтой, 8 цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 18 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Таагүй өдөр. Аливааг эргэцүүлэн шинжих сонирхол нь өөртөө нүх ухан, санасан сэдсэндээ өөрөө живэхэд хүргэж, ойр дотны хүнтэй маргалдаж муудалцах шалтаг шалтгаан болно. Та бүхний харилцаа мухардалд орно. Биеийн тамир, спортоор хичээллэх болон аливаа биеийн хучний ажил хөдөлмөрийг эрхлэхэд таатай өдөр.


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр гэр орны жижиг асуудлууд таны бүх цаг хугацаа, хүч чадлыг сорих болно. Ойр дотнын хүмүүс таны санал бодлыг авч хэлэлцэхгүй байх бөгөөд энэ нь таны ажил төрөлд мэдэгдэхүйц хүндрэлийг учруулах бололтой. Эрч хүчээ үр бүтээлтэйгээр ашиглахыг зөвлөж байна. Өдрийн хоёрдугаар хагаст эмэгтэй үхэрийн ордныхон хэсэг хугацаанд сэтгэл зүрхийг тань эзэмдэх сонирхолтой хүнтэй танилцана.
 


Хамтатгах (5/21-6/21)

Ямар ч ажлыг хийхэд тохиромжгүй үе. Өнөөдөр ихэрын ордны эрэгтэйчүүдийн хувьд барьж авсан бүх ажил үйлс амжилтгүй, бүтэлгүй байх болно. Өнөөдөр хувь заяаны шоглолын эсрэг бат зогсохыг хичээж, амьдралын өгсөн бүхэнд сэтгэл хангалуун бай. Энэрэнгүй, сайхан сэтгэл гаргаж, аливаа гомдол тэмцлийг өршөөх нь хамгаас илүүтэй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Таагүй өдөр. Өнөөдөр олонх мэлхийн ордныхонд бүх хүмүүс өөрийнх нь эсрэг хандаад байгаа юм шиг санагдана. Үүнээс болж та зүрх сэтгэлээ шаналгах шаардлагагүй, энэ талаарх таны сэжиглэл буруу ташаа байсныг удахгүй мэднэ. Харин танд бодож бясалгах боломж гарвал тэр мөчийг алдалгүйгээр ашиглаарай. Энэ нь таныг тайвшруулж, тулгамдаад байгаа асуудлуудыг тайвнаар бодох, түүнчлэн зөв зүйтэй үнэлж дүгнэхэд тусална.


Арслан (7/23-8/22)   

Энэрэнгүй сэтгэл гаргаж элдэв гомдлоо мартаж уучлан, галаар ариусах өдөр. Харилцаа холбоо, өөдрөг үзэл санаа тань дээшлэхийн зэрэгцээ ажил хэргийн хүрээгээ тэлж шинэ танил найз нөхөдтэй болно. Хамт олноор ажиллах, rap урлал болон эд өлгийн зүйл судлах, уран бүтээлийн болон шинжлэх ухааны салбарт үйл ажиллагаа явуулахад таатай өдөр. Хувийн амьдралаа сайжруулах бүхий л боломжийг ашиглахыг санал болгож байна. Алсын хараатай байж, харилцан буулт хийж зөвшилцөх арга замыг олоход бүх хүч чадлаа зориул. Энэ нь хамгийн дотны хүндээ гаргаж болох бодлогогүй үйлдлээс зайлсхийх цорын ганц арга мөн.


Охин (8/23-9/22)   

Хувийн амьдралд эсрэг тэсрэг хандлага ажиглагдана. Та өнөөдөр нэр хүндээ эсвэл үзэл бодлоо идэвхтэй хамгаалан, идэвхтэй тэмцэх байх. Энэ тулаанд гэнэт үйл явдал танд ашиггүй тал руугаа эргэж магадгүй.Өөрөөр хэлбэл зөрчилдөөний дүнд та ялагдаж мэднэ, иймээс та амбицдаа бүү хөтлөгд. Харин өгөөмөр сэтгэл гаргаж, биеэ барь. Үнэн болгоныг шууд хэлэх хэрэггүй байдаг юм.


Жинлүүр (9/23-10/22)   

Энэ өдрүүдэд биеийн хүчний ажил хийх, идэвхтэй амрах, цэвэр агаарт зугаалах, худалдан авалт хийхэд сайн. Энэ өдөр санхүүгийн байдал дээрдэнэ. Хэт ихээр биеэ чагнаснаар хувийн амьдралд үл ойлголцол үүснэ энэ нь өдрийн төлөвлөсөн ажлыг нураах болно. Урьдчилан бэлдээгүй байж гэнэт аян замд гарч болзошгүй.


Хилэнц (10/23-11/21)   

Хууч өвчнөөсөө салах гэж нэлээн хичээсний үр дүнд таатай үйл явдал тохионо. Мөн гэр орноо цэвэрлэхэд таатай. Өнөөдөр та энэ оны үйл явдлаа дүгнэж цэгнэнэ. Энэ нь хүнд хэцүү байдлаас гарах аргыг олоход тусална. Магтаал сайшаал болон бэлгэнд бүү нарийл. Гайхшралд орсон хүмүүс өөрийн хайрцагнаасаа гарах гэж бүү оролд.


Нум (11/22-12/21)   

Алдагдал, материаллаг байдал буурах өдөр. Санхүүгийн асуудалдаа хянамгай хандаж, хэмнэлттэй байх хэрэгтэй. Хэн нэгэнд хуурагдах эсвэл хулгайд өртөж болно. Өндөр настан болон сул биетэй хүмүүс үрэвсэлт өвчнөөр өвдөх магадлалтай байна. Мэдрэлийн ядаргаанд орохоос болгоомжил. Бачуурч уур бухимдал, сэтгэл санааны тэнцвэргүй байдал танд муугаар нөлөөлнө.


Матар (12/22-1/19)   

Гэрлэлт, хүүхэд олох, шинэ хүмүүстэй танилцах, аялал зугаалгад таатай өдөр байна. Юугаар ч солихгүй нөхөрлөл тань танд тус хүргэхэд сэтгэл санаа тань тайвширч, аз жаргалтай, бие биеэ дээ сэтгэл хангалуун байна. Хэдийгээр санаа зовох зүйлгүй байлаа ч настангуудаа мартахгүй байхыг хичээгээрэй.


Хумх (1/20-2/18)   

Биеийн хүчний ажил хийхэд тааламжгүй өдөр. Ялангуяа эрчүүдэд хамаарна. Уур уцаартай байхаас зайлсхий. Төлөвлөгөө бүтэхгүй байх магадлалтай учир юу ч төлөвлөөд хэрэггүй. Амьдрал таньд юу өгнө та түүнийг голохгүй авах хэрэгтэй. Харин эмэгтэйчүүдэд ядрах мэдрэмж төрөх, цухалдал үүсч магадгүй. Ойр дотныхоны шүүмжлэлд хэт гүнзгийгээр хандах хэрэггүй.


Загас (2/19-3/20)

Хувийн асуудалд хуучны аргаа хэрэглэх нь зүйтэй болов уу. Маргаан болон шинэлэг зүйлээс хол байснаар амжилтад хүрнэ. Гэнэтийн мэдээ таны эртний хүслийг тань биелүүлэх болно. Өнөөдөр таны уриа бол хөдөлмөрч, шударга мөн цаг үеэ олсон үйлдэл хийхийг уриалсан өдөр. Эхлүүлсэн ажлаа хойшлуулалгүй гүйцэтгэж дуусга. Ийм байдлаар ажиллавал амжилт тун удахгүй таны гарт ирнэ. Оройг найз нөхөдтэйгээ зугаатай өнгөрөө.
 


Өнөөдрийн зурхай /2015.02.28/  
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй