Шууд Chart

Хөөрөгний талаар та юу мэдэх вэ?

2015-02-27 07:19:18

Хөөрөг нь монголчуудын зан үйлийг илэрхийлэх нэг чухал эдлэл бөгөөд эрчүүдийн гол гоёл чимэглэл юм. Монголчуудын хувьд амар мэндээ мэдэн хөөрөг солилцон тамхилах ёс дээр үеэс бий болсон. Түүнчлэн хөөрөг нь хөгжлийнхөө явцад тухайн хүнийхээ зэрэг дэв, зиндааг тодорхойлдог хэрэгсэл болсон байна. Монгол хөөрөг хийц загварын хувьд хятад юм уу бусад улсын хөөрөгнөөс ялгагдах онцлогтой болсон байна. Монгол хөөргийг үнэлэхэд түүний толгой, нуух, халбага, ухалт, хэлбэр, чулууны бүтэц, нас, хэн хэрэглэж байсан түүх зэрэг нь нэн чухал байдаг.

Түүхэн хөгжлийн эхэн үед хөөрөг дугуй хэлбэртэй байсан нь аажмаар өөрчлөгдөж өнөөгийн хэлбэрт иржээ. Хөөргийг хийхдээ чулууг усан өрмөөр засч хийдэг. Тиймээс чулууг чулуу биш ус дийлдэг гэсэн үг гарсан биз ээ. Монголчууд өөрийн нутагт байдаг хагас үнэт, гоёл чимэглэлийн чулууг хөөрөг хийхэд өргөн ашигласан байдаг. Yүнд чүнчигноров, гартаам, мана, хаш чулуу гэх мэт.

Хожим шашин сүм хийдийг устгах үеэр үнэ цэнээ алдаж улмаар дайны үеэр хөөргийг хага цохин хэлтэрхийг нь цахиур болгон ашигладаг байжээ. 1990-ээд оноос үндэсний ухамсар сэргэхтэй давхцан хөөрөгний хэрэглээ сэргэж, төрийн дээд албан тушаалтан, мянгат малчин болоод жирийн иргэдийн хэрэглээ болон хувирчээ. Хөөргийг урласан материалаар нь чулуу, шил, шаазан яс, мод, мөнгөн хөөрөг гэж хуваадаг ба толгойг нь ихэвчлэн шүрээр хийж, нуухыг нь алт, мөнгөөр чимэглэн хэрэглэдэг байна. Мөн түүнчлэн хөөргийг том, жижиг, эрэгтэй, эмэгтэй хүнийх гэж ялгахаас гадна хавтаганы, ямбаны, ширээний гэж ангилдаг байжээ.


Хаш хөөрөг

Чулуун зэвсгийн үеэс хүмүүс хашийг ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн байна. Хаш хэрэглэсэн хүн Бадамлянхуа цэцэг мэт ариухан сэтгэлтэй болдог гэнэ. Гэмтсэн яс бороолох, эр, эм хоёрын ариун ёсыг сахихад тусалдаг. Хаш зүрх сэтгэлийг амгалан болгодог, догшин авирыг номхотгодог чадалтай. Хаш хөөрөг элэгдэх тусмаа өнгө орж, гөлгөр болдог.


Манан хөөрөг

Найрлагадаа элдэв язгуур махбодийн багахан хольцтой далд талст болрыг мана гэнэ. Мана чулууны хувьд олдоц ихтэй, элбэг учраас энэ чулуугаар хийсэн хөөрөг элбэг байдаг аж. Найрлага дахь хольцноосоо хамааран 30-аад төрлийн мана байдаг. Тэр дотроо усан, халтар, ногоон, замагт мөн өөр янз бүрийн чулууны элементүүд орсноос нь шалтгаалан гартаам мана гэж нэрлэгдэх ч бий. Эдгээр нь тус тусын эрдэм чадалтай. Халтар мана саа, үе мөч татах өвчнийг анагаадаг бол, шар мана солиорох өвчнөөс хамгаална. Мана гэр бүлийн аз жаргалыг хамгаалдаг.


Шүрэн хөөрөг

Шүрийг зөнч мэргэдийн сахиусан чулуу гэх нь бий. Шүр нь атаа жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулж, муу бүхнээс хамгаалдаг. Аянга цахилгааныг зайлуулдаг. Ой тогтоолтыг сайжруулж, шарх сорви, яр эдгээж, хоолойны ангиныг анагаах тустай. Төрөх гэж буй эх цагаан шүрэн хөөргийг алганы хээгээр үрэхэд хүндрэлгүй төрдөг.


Номин хөөрөг

Биедээ байнга авч явбал яр, шарх гардаггүй. Номин эдэлбэл хортой зүйлд осолдох, яр, шарх, усны болон татах өвчин, үрэвсэл, түлэгдэлт, бэртэл гэмтэл, цус багадалт, мэдрэлийн ядаргаа, астма зэрэгт сайн. Номин өөрийн авьяас чадварыг дайчлахад тусалдаг. Матар, мэлхийн ордныхонд сайнгүй. Төрсөн жил, орд, гарал үүсэл зэргээ бодолцон барих хөөргөө сонговол өөдрөг байна.


Сувдан хөөрөг

Сувд эрүүл аз жаргал, урт насыг бэлэглэдэг. Ийм хөөрөг загасны ордныхонд тун ээлтэй.


Оюу хөөрөг

Оюу бол аз жаргалын чулуу, үнэнч дурлалын бэлэг тэмдэг. Ийм хөөрөг хэрүүл тэмцлийг номхотгож, атаа хорсол, үзэн ядалтыг зөөлрүүлэн намжаах, гэр бүлийн гишүүн эв эеийг бататгадаг. Оюу элбэг дүүрэн амьдралд хүргэдэг ажээ. Оюу хөөрөгтэй хүний амны хишгийн сахиус зүүсэн хүнтэй адилтган үздэг.


Ундрам хөөрөг

Жинхэнэ ундрам хөөрөг ховор. Ихэвчлэн хиймэл керамик маягийн байдаг учир төдий л үнэтэй биш.


Чүнчигноров хөөрөг

Чүнчигноров нь дотроо улаан, ногоон, хүрэн гээд олон янз байдаг байна. Хүний биед үүссэн элдэв яр шархыг энэхүү чулуу эдгээдэг гэж  хүмүүс ярьдаг. Хуучны улсуудын хэлснээр мэдрэлийн цочмог өвчнөөс үүссэн могой яр, сум яр өвчин эмчлэгдэхгүй үхэх тохиолдол гарч байжээ. Энэ эмчлэгдэхгүй өвчинг жинхэнэ сайн чанарын Чүнчигноров хөөргөөр эмчилж болдог юм байна. Энэ бүгд нь хий хоосон яриа мэт санагдах боловч одоо болтол эл өвчнийг энэ аргаар эмчилдэг гэнэ.


Шил мэт сүүжин хөөрөг

Гаднаас нь харахад шилтэй адил тунгалаг өнгөтэй энэ хөөргийг дотор нь тунгалаг сүүж, үстэй сүүж, манатай сүүжин хэмээн олон янзаар ангилдаг байжээ. Энэ хөөргийг барьдаг хүмүүс ихэвчлэн нүдээ хөөргөөрөө арчиж байгаа харагддаг. Энэ нь нүдний харааг сайжруулдаг болоод тэр аж. Үнийн хувьд чамгүй үнэтэй.


Гартаам хөөрөг

Энэ хөөргийг барьдаг хүн хэзээ ч саа өвчин тусахгүй гэж ярьдаг байна. Саа өвчний улмаас нүүр, ам нь мурийсан хүмүүс гартаам хөөргөөр зөөлөн үрсээр эдгэдэг гэнэ. Тиймээс гартаам хөөрөг хэрэглэдэг иргэд цөөнгүй ажээ.


Хөөрөгний даалин

Олон зууныг дамжин ирсэн ч оёдолт урлалын охь манлай нь байсаар байгаа нэгэн үнэт урлал бол хөөрөгний даалин урлах үйл юм. Хөөрөгний даалинг урлахдаа үндэсний хээ угалзыг  зүү ороох, загасан нуруу гэх мэтийн олон хатгаасаар дүрсэлж  өнгө хээний төгс зохицлыг бий болгодог. Даалинг бөс даавуу торго, хоргой, булгиар, савхи зэргээр хийж түүн дээр янз бүрийн хээ угалз шаглан урладаг. Даалин нь эхнэр хүнийг хэр уран шагладгийг, хадам нь бэрийнхээ хэр уран гартайг шалгадаг шалгуур юм.


Хөөрөгний талаар та юу мэдэх вэ?  
Үзсэн: 18304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-11-29 19:41
Гоё юм би илтгэлдээ бичсэн шүү
Munhoo [122.201.21.xxx] 2017-11-18 22:29
Sain uu tf2.overwatch.paladis.rainbow6
Зочин [150.129.142.xxx] 2017-11-15 17:15
Ta hoorgond durtai yu
Зочин [127.0.0.xxx] 2022-11-29 19:41
Дртай
Dd [122.201.21.xxx] 2017-11-18 22:31
Uneheer gogo
Dd [122.201.21.xxx] 2017-11-18 22:27
Yes, i like
Зочин [150.129.142.xxx] 2017-11-15 17:14
Gogo
Dd [122.201.21.xxx] 2017-11-18 22:37
Yes
Зочин [66.181.160.xxx] 2017-10-14 16:00
Сонирхолтой баримт байна
Зочин [150.129.140.xxx] 2017-10-10 19:49
муу панжига хахахаха
Зочин [103.229.121.xxx] 2017-11-15 15:59
Муу
Зочин [150.129.140.xxx] 2018-05-08 18:52
зөв
Зочин [150.129.140.xxx] 2017-10-10 19:42
өбжөэгабжөэаыорхөоөгжахжнгэшфгэнгж
ЭНЭРЭЛ [202.9.40.xxx] 2017-10-09 20:40
Их сонирхолыг минь татсан мэдээлэл болсон байна.
munkhjin [124.158.104.xxx] 2017-09-26 17:04
hicheeliig mini zaaj ugsund bayarlalaa
энхжин [103.57.93.xxx] 2017-10-17 15:13
үнэхээр лаг юмаа гайхалтай ийм утга учиртай байсныг нь одоол мэдэж байна. монголчууд их түүхтэй ард түмэн юм даа?
Tf2.Overwatch.Paladis.Rainbow6 [150.129.142.xxx] 2017-11-15 17:03
Хөөрөг дугуй хэлбэртэй гэж бичсэн байхыг нь би уншаад гайхсан шүү. Та нар гайхсан уу?
Tf2.Overwatch.Paladis.Rainbow6 [150.129.142.xxx] 2017-11-15 16:59
Тийм ээ.
энхжин [103.57.93.xxx] 2017-10-17 15:00
ийм гоё мэдээлэл бэлтгэсэн хүн хэн бэ?

Бидэнтэй нэгдээрэй