Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.02.27/

2015-02-27 06:13:17

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 27. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 9. Сугар гараг.  Гөрөөсөн толгой одтой, 9 улаан мэнгэтэй хөх нохой өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Таатай өдөр. Өөрийн амьдралын эрч хүчийг зөвөөр удирдан чиглүүлэхтэй холбоотой сэтгэл санааны сэргэлт, шинэчлэлийн үе эхэлж байна. Өнөөдөр тантай танилцах хүмүүс нь таны цаашдын амьдралд тань том хэмжээний үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Таны ажлын төлөвлөгөөнд хамааралтай, гэхдээ анхаарал болгоомжтой хандах шаардлагатай шинэ санаанууд төрж мэднэ. Дэлхий ертөнцийг тэр чигээр нь эргүүлэхээр зүйл хийхгүй байхыг сануулж байна.


Үхэр (4/20-5/20)

Хамтрагчтай, дарга удирдлагатай харилцах, албан газар болон бусад байгууллагад хандах, гэрлэлтээ батлуулахад таатай өдөр. Найз нөхдийн өгөх зөвлөгөө, зуучлал, нөлөө бүхий хүний ивээл танд их ашиг тустай байх болно. Харамч хахир биш, өгөөмөр байж маш их анхааралтай, сэрэмжтэй байгаарай. Ойр дотнын хүмүүстээ итгээрэй.
 


Хамтатгах (5/21-6/21)

Таныг өөрийн үзэл бодлоо өмгөөлөн хамгаалах, ажлын хамтрагчаасаа даалгасан ажил үүргийг биелүүлэхийг шаардахад хүргэх нь дамжиггүй. Энэ тохиолдолд өөрийн ашиг сонирхлыг идэвхитэй хамгаалах, буулт хийхгүй бас хэн нэгний нөлөөнд автахгүй байхыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Үйл явдлын явцыг өөрийнхөө талд ашигтайгаар эргүүлэх боломж танд гарах болотой.


 Мэлхий  (6/22-7/22)   

Эхлүүлсэн ажил төрлөө дуусгах болон идэвхтэй амралтад бэлтгэхэд таатай өдөр. Эд материалын байр байдлаа батжуулан бэхжүүлэх болон ирээдүйд олох ямар нэгэн амжилт ололтын үндэс суурийг бий болгоход тохиромжтой. Мэлхийн ордны эрэгтэйчүүдийг таагүй учрал хүлээж байна.


Арслан (7/23-8/22)   

Сансрын энергийн өөрчлөлтөөр адал явдал, үзэл бодлоо хамгаалан тэмцэх өдөр. Хамтран зүтгэгчид болон ойр дотны хүмүүстээ харилцаагаа тодорхой болгох болон шийдэгдээгүй асуудлуудаа зохицуулахад хүч чадал, цаг заваа зориулах ачаалалтай үе ирж байна. Үдээс хойш аливаа нэг нотариатын бичиг баримт бүрдүүлэх, дарга удирдлага, төр засгийн байгууллагагуудад хандан ажил хэргээ бүтээхэд таатай хурдан шуурхай байх болно. Магадгүй танд өөрийн үзэл бодлоо хамгаалан тэмцэх шаардлага гарч мэдэх нь.


Охин (8/23-9/22)   

Төлөвлөгөө боловсруулах, олон нийтийн харилцааг дэмжих, сэтгэл санааны дэм тусламж үзүүлэхэд таатай өдөр. Өнөөдрийн эерэг хандлагын ачаар та сэтгэл хөдлөлөө бүрэн хянаж чадна. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийн бүх авьяас, бусдыг манлайлах чадвараа харуулах хэрэг гарах байх. Шинэ танилууд хожим албан тушаал дэвших, санхүүгийн ашиг олоход тус болно. Од гарагийн нөлөөн дор таны хуучин бодол хийсэн одож, аливааг өөр нүдээр харах болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Шүүмжлэлтэй өдөр. Олон нийтийн газарт очих, шинэ танилтай болох, олон хүн цугларсан газар орох, харанхуйд унаж бэртэхээс зайлсхий. Гэмтэл авах, ясны өвчин тусах, ханиад хүрэх магадлалтай. Эрчүүд биеийн хүчний ажил хийх, зүсэгч багажууд болон цахилгаан хэрэгсэлтэй харьцах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийгээрэй.


Хилэнц (10/23-11/21)   

Ачаалал өндөртэй мөн эсрэг тэсрэг өдөр. Энэ нь ямар нэгэн тэмцэлтэй холбоотой. Гэнэтийн үйл явдал таныг ихээхэн ядраах тул амрахаа бүү мартаарай. Өөрийн ажлын байр сууриа бататгах арга хайх, сонголт хийхэд хүнд байна. Энэхүү үйлдлээс хамаарч таны цаашдын үйл ажилгаа нь хамаарна. Хайр дурлал мөнгөтэй холбоотой асуудалд ямар нэгэн хариу өгөх боломжгүй байна. Бусдын зөвлөгөөг авах гэж яарсны хэрэггүй ба эхлээд өөрөөсөө асуугаад үзээрэй.


Нум (11/22-12/21)   

Шинэ санаа, үнэтэй мэдлэг авахад таатай өдөр. Магадгүй таны мэдлэгийн цар хүрээ тэлж, амжилт гаргаж хэн нэгэнтэй танилцахыг хүснэ. Удирдлагынхаа зүгээс сонирхолтой санал хүлээж авах болно. Од гаригс таныг санхүүгийн асуудал, төрөл бүрийн гэрээ хэлэлцээрийг шийдвэрлэхэд болгоомжтой байхыг сануулж байна. Ойр дотны хүмүүс тань танаас анхаарал халамж шаардана. Та архи дарс хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий.


Матар (12/22-1/19)   

Шүүмжлэлтэй өдөр. Өнөөдөр магадгүй ачаалал өндөр байна мөн таагүй мэдээ дуулна. Таны болгоомжлол талаар болохгүй мөн хүнд үе ирэх тул сэтгэлээ санаагаа бэлд. Магадгүй өвчтөнүүдийн сэтгэл санаа тавгүй байх нь хямралтай холбоотой. Амьдрах дур хүслээс нөхцөл байдал дээрдэх болно. Тиймээс танил тал хамаатан садангаас дэмжлэг мөн эрч хүч авах болно.


Хумх (1/20-2/18)   

Зорилгодоо хүрэх, идэвхитэй ажил явуулахад тааламжгүй өдөр. Өнөөдөр хуучин гэрээ хэлэлцээрээ дуусгах, ажлаа дуусгахад тааламжтай. Таныг өмнө нь хийж байгаагүй ажилаа хийхэд хүргэх, хамаг хүчээ шавхахад хүргэх гэнэтийн мэдээ ирэх болон бодит байдал гэнэт өөрчлөгдөх магадлатай байна. Хувийн амьдрал болон бизнесдээ өөрчлөлт гаргахаас зайлсхий.


Загас (2/19-3/20)

Алдагдсан холбоо сэргэж, энх тайван байдал болон тайвшралтыг олох өдөр. Сонирхолтой шинэ танилын хүрээгээ нэмэх боломжийг бүү алдаарай, Ажил төрөлдөө бүтээлч чадварлаг гэдгээ удирдлагууддаа харуулах өдөр. Арилжаа худалдаанд амжилт гаргана. Чамгүй амжилтад хүрэхэд нөлөө бүхий хүний туслалцаа эсвэл хамтрагчийн тань туслалцаа хэрэг гарна.


Өнөөдрийн зурхай /2015.02.27/  
Үзсэн: 992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй