Монголын Үндэсний Олон Нийтийн цахим хуудас

УЛААНБААТАР

8°C  / -4°C
Шуурхай мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч БНАСАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн Лхагва гарагт БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны Ард түмнийг аюулаас хамгаалах яамны сайд Чой Бу Ил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-ын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны тэргүүн дарга ноён Ким Чен Ын-д халуун дотно мэндчилгээ уламжлахыг хүслээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээ чухал үүрэгтэй байдгийг тэмдэглээд хоёр орны харилцаанд тохиож буй түүхэн ойн энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд БНАСАУ-д албан ёсоор айлчлах урилгатай байгаагаа хэлж, айлчлалын үеэр тус улсын залуу удирдагч Ким Чен Ын-тай уулзаж хоёр орны болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. Сайд Чой Бу Ил Монгол Улсын Ерөнхийлөгчид БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын-ы мэндчилгээг уламжилж БНАСАУ, Монгол Улсын харилцаа урт удаан хугацааны түүхэн уламжлалтайг тэмдэглэн хэллээ. Цаашид ч хоёр орон уламжлалт найрсаг харилцаагаа ард түмнүүдийн сайн сайхны төлөө үргэлжлүүлэх болно гэв.

 




Үзсэн: 573
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.

Манай хөтөлбөр

  • Өмнөх
    16:15
    “Август Рааш” уран сайхны кино
    18:00
    Мэдээ
    18:20
    Хариулахгүй ч байж болно: Монгол улсын Төрийн соёрхолт геологич С.Цэрэн-очир оролцоно.
    18:50
    “Эвлэн дуулах хорвоо” кино концерт дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг
    19:30
    Хутагтууд: Монгол Улсын Ерөнхий сайд агсан Жалханз хутагт Дамдинбазар /давталт/
    20:00
    “Долоо хоног” тоймчийн хөтөлбөр
    20:45
    “MNB Спортын мэдээ”
    21:05
    “120/80” эрүүл мэндийн хөтөлбөр
    21:45
    “Нэг минут нэг сая” уралдаант цэнгээнт нэвтрүүлэг
    22:45
    “Ажлын эрэлд” уран сайхны кино
    Дараах