Монголын Үндэсний Олон Нийтийн цахим хуудас

УЛААНБААТАР

24°C  / 11°C
Шуурхай мэдээ

Өнөөдрийн зурхай /2014 оны 02-р сарын 06/

Өнөөдөр аргын тооллын 2014 оны 02-р сарын 06. Пүрэв гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 7.  Гоё хүүхэн одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ  хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Хянуур өдөр. Биеэ удирдах, зориг самбаатай байдлаа алдахгүй байхыг одод зөвлөж байна. Түншийн тухай алдаатай ойлголт асуудлыг буруугаар дүгнэх байдал нь санхүүгийн гарз авчирна. Танаас шалтгаалахгүйгээр ашигтай захиалга өнгөрч магадгүй. Зүрх сэтгэл, янаг амрагийн явдалд гэнэтийн аятай үйл тохиолдоно. Архи,амьтны гаралтай хоол хүнснээс татгалзаарай.

 

Үхрийн орд (4/20-5/20): Хүнд өдөр. Энэ өдөр сургалт, шинэ мэдлэг олж авах, туршлага хуримтлуулахыг билэгдэж байна. Сургалтаа хэрхэн зохион байгуулах, бизнесээ өргөжүүлэхийн тул ямар боломжуудыг ашиглаж болох талаар бодогтун. Шинэ танилтайгаа харьцаагаа хадгалахыг хүсч байгаа бол үдэш уулзалт төлөвлө.

 

Ихрийн орд (5/21-6/21): Хоёрдмол өдөр. Зарим нэгэнд нь баярын мэт сэтгэгдэл, эрч хүч өөдрөг сэтгэл чинь таныг эсрэг хүйстний төлөөлөгчийн өмнө дур булаам болгоно. Хөгжиж цэнгэх эрх дураар байх, хүнтэй танилцахад сайн өдөр. Гэр бүлийн харилцаа болон янаг амрагийн явдалд үл ойлголцол гарах магадлалтай.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Эерэг өдөр. Танай ордныхон өрөвч, бусдын зовлонг ойлгодог, халамжтай мөн өглөгч хүмүүс билээ. Энэ дотоод шинж таны ордны шинж чанар бөгөөд ирэх хэдэн долоо хоногт илүү ихээр дүрслэгдэх болно. Нар таны нарны аймгийн нэгдүгээр байрлалаар аялах энэ үед амьдралын чинь бүхий л хэсэгт эерэг энерги цацарч байх болно.

 

Арслангийн орд (7/23-8/22): Сонирхолтой өдөр. Та хүмүүс болон нийгмийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадна. Гэрээсээ алс газар очиж ажиллавал таныг амжилт хүлээж байна. Томилолтоор явах саналыг хүлээн ав. Аялал эсвэл гэр бүлийн амралтаа төлөвлөхөд таатай өдөр.

 

Охины орд (8/23-9/22): Тайван өдөр. Өөрийн хобби болон авьяаслаг зүйлүүдийг хийхэд олон шинэ санаа ирэх болно. Найз нөхөд болон хамаатныхантайгаа багахан хэмжээний аялал хийхэд сэтгэл тань сэргэж амрах болно. Өөрийнхөө гол асуудлыг шийд. Та хөнгөн байдлыг мэдэрнэ. Сэтгэхүйн уран зохиол унш.  

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Ажил хэргийн харьцаанд өөдрөг байдал тогтоно. Өөрийн гадаад үзэмж гэр орноо сайжруулна. Эрх мэдлээ хяна. Янз бүрийн хэрэгт орохоос болгоомжил. Хамт олны ашиг сонирхлыг дэмжих чадвар тань үнэлэгдэнэ. Сөрөг байр эзлэхээс зайлсхий. Ажлаа дөнгөж нээж буй бизнесмэн, үйлдвэрийн эзэд зээл авах боломжоо алдана.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Сэтгэл санаа тань өөрчлөгдөж магадгүй. Эрх тушаалд шунасан зан чинь зөрүүдэлд, эрч хүч чинь дотоод ачаалалд, гадаад идэвхи чинь бусадтай харилцаагаа хөндийрүүлэхэд хүргэж болзошгүй. Гандан хийдээр явах хэрэгтэй. Хэрэв санхүүгийн боломжтой бол өргөл барьц барьж, ядуусд хандивла. Удахгүй та хийсэн зүйлийнхээ үрийг амсана гэдэг үгийн үнэнийг ойлгох болно.

 

Нумын орд (11/22-12/21): Эерэг өдөр. Таны амьдралд ахиц гарна. Ажил хэргийн харьцаа сайн байна. Өнөөдөр санхүүгийн томоохон орлого орж ирэхгүй тул зарлага бага гаргаарай. Бизнесээ өргөжүулэхэд бүх зүйл тэгш сайхан байна гэж арай хэлж болохгүй. Сэтгэлийн хөөрөлд автаж болохгуй. Мөнгөтэй болох боломж байна. Өөртөө илүү итгэ. Амжилт хүний дотроос төрнө. 

 

Матрын орд (12/22-1/19): Сайн өдөр. Өнөөдөр хийх гэж төлөвлөж байсан бүхий л зүйлсээ хийх нөөц хүчтэй байх болно. Та шинэ бизнес эхлүүлэх баялаг эрч хүчтэй байх юм уу эсвэл амьдралдаа шинэ шат ахих болно. Та өөртөө байгаа зүйлсийг хэт үнэлэх бөгөөд хөрөнгө мөнгөө зарцуулаад ч хамаагүй өөрийнхөө бэл бэнчингээ бусдад таниулах гэж оролдоно. Өмч хөрөнгөнөөс болж энэ үед хэрүүл тэмцэл үүсч магадгүй.

 

Хумхын орд (1/20-2/18): Бодлогошронгуй өдөр. Шинэ cap эхэлж буй энэ үед сансар огторгуй одоогийн хүсэл хэрэгцээгээ хангахад тань боломж олгох болно. Бусдын санаа бодлыг сонсож, ойлгохыг хичээ. Өөрийн зөн билэг болон оюун ухаанаас ирэх мэдээллийг анхааралтай сонсож дотоод мэдрэмжээ дагах мөч. Эерэг бодлууд тань өөртөө итгэлтэй байдал болон өөрийгөө хүндэтгэх хүндлэлийг бий болгоно.

 

Загасны орд (2/19-3/20) Чухал өдөр. Өгөөмөр Бархасвадь гараг ихрийн орд руу шилжсэнээр таны ажил төрөл, цаашдын ирээдүйд нөлөө үзүүлэхээс гадна таны нэр хүнд өсөх болно. Таны амьдралд тохиолдох томоохон үйл явдал, өөрчлөлтөнд бэлэн байхыг хичээ. Өөртөө итгэх итгэл, урам зориг нэмэгдэнэ. Хэрвээ шинэ ажилд орох гэж байгаа эсвэл орохоор төлөвлөж байгаа бол та ярилцлагаа амжилттай давж, хүссэн ажилдаа орж чадна. Аз таныг үргэлж ивээх болно.



Үзсэн: 1858
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.

Манай хөтөлбөр

  • Өмнөх
    20:45
    “MNB Спортын мэдээ”
    21:05
    “Цаг үе, үзэл бодол” МУ-ын Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч М.Амбагай оролцоно. /шууд/
    21:45
    Халх голын дайны ялалтын 75 жилийн ойд: “Нэгэн зууны баатар хөвгүүд” баримтат кино
    22:25
    “Сөнөөгч онгоцны нисэгчид” уран сайхны кино 5,6-р анги
    23:55
    Үдшийн мэдээ
    Дараах