Монголын Үндэсний Олон Нийтийн цахим хуудас

УЛААНБААТАР

18°C  / 3°C
Шуурхай мэдээ

Өнөөдрийн зурхай /2014 оны 02-р сарын 01/

Өнөөдөр аргын тооллын 2014 оны 02-р сарын 01. Бямба гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 2. Чөдөр одтой,  дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй.  Наран 08.11-д мандаж, 17.39-д жаргана.  Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл,ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Амарч, өөрийгөө бодох цаг ирлээ. Магадгүй бага зэрэг цаг хугацааны дараа та буцаад ажил төрөлдөө ороход тань асуудал, бэрхшээлүүд аяндаа шийдэгдсэн байхыг олж харна. Найз нөхдийнхөө тусламж түшигт найд. Ингэхгүйгээр амжилт олох магадлал бага байна. Магадгүй ойрын үед үйл явдал таны хүссэнээр болохгүй байж мэднэ. Харамсалтай нь та юуг ч өөрчилж чадахгүй нь бололтой.

 

Үхрийн орд (4/20-5/20): Тааламжтай өдөр. Аливаа асуудлыг шийдэх боломж өнөөдөр маш өндөр байна. Хамт олон, олон нийтийн үйл ажиллагаа бүтэмжтэй болно. Сайхан сураг сонсох юм уу дотны хүнээсээ бэлэг авна. Энэ өдөр одоогийн нийгмийн байдалтай холбоотой асуудал таны сэтгэлийг ихээхэн зовооно. Тиймээс энэ мэтийн хүнд бодлоос ангижирч, тарихаа сэргээж баярлаж хөөр..

 

Ихрийн орд (5/21-6/21):  Сонирхолтой өдөр. Зарим нэгэн ганц бие хүмүүс өнөө орой зохион байгуулагдах олон нийтийн арга хэмжээнээс өөрийн хайраа олж магадгүй. Үдэшлэг дууссаны дараа хосууд хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ. Энэ нь таныг шинэ адал явдалтай учруулна.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Таны тэсвэр тэвчээрийг шалгасан өдөр болно. Алба амины жижиг чирэгдлүүд хөл үймээн үүсгэж мэднэ. Санхүүгийн гарз гарахыг ч үгүйсгэхгүй. Од гариг ч учрах саад бэрхшээлд түүртэлгүй алба аминыхаа ажлыг төлөвлөсөн ёсоороо алхам, алхамаар ахиулахыг зөвлөж байна.

 

Арслангийн орд (7/23-8/22): Эерэг өдөр. Өнөөдөр та хэдэн настэй ч бай нээлт хийх чадвартай байна. Хайр дурлалын асуудалд дэврүүн сэтгэлээр хандана. Таны хувьд үйл явдлаас сэтгэл хөдлөл чухал байна. Хэрвээ та өөрийгөө хянах чадвараа алдвал бусдад ашиглагдана. Та өнөөдөр төрөл бүрийн худалдааны ажил, тэр ч байтугай эрсдэлтэй ажлыг ч амжилттай хийнэ.

 

Охины орд (8/23-9/22): Ашигтай өдөр. Удирдан зохион байгуулах чадвар чинь танд бизнест өрсөлдөх үзүүрийг өгөх болно. Таны хэлж ятгах чадвар тань гайхалтай байж оролдсон зүйл бүхэн чинь бүтэх болно. Академик зэрэг авах эсвэл зүгээр л кредит цуглуулахын тулд цагаа сургалтын бие даалт болон өвөрмөц судалгааны ажилд зарцуулаарай.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Хянуур өдөр. Үл хөдлөх хөрөнгө худалдаа наймаа хийхэд мөнгө өсөх тохиромжтой сайн өдөр. Бие организмаа бэхжүүлэх зорилгоор ургамлын амин дэмт ханд хэрэглэвэл тустай. Хайр сэтгэл таны хувьд эн тэргүүний зүйл биш. Зөөгчөөс эхлэн цэргийн ажилтан, бизнесмэн зэрэг олон янзын хүмүүстэй танилцана. Дарга тань эмэгтэй хүн бол таагүй байдал үүсэхээс сэргийл

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Итгэлтэй өдөр. Өөрийн хийж чадах хэмжээнээс илүү ажил дааж авах хэрэггүй. Үгүй бол та од гарсан үед л ажлаа дуусгана. Гэрийн ажил бага зэрэг асуудал авчирна. Гэхдээ тэр ажлыг та цаг тухайд нь хийхэд л тухайн асуудал алга болно. Хүн болгон өөр хэн нэгнийг хайрлана гэж бүү бод. Та хүүхэд байхдаа бие биенээ хайрладаг, саналаа солилцдог гэр бүлд өссөн гэдгээ сана

 

Нумын орд (11/22-12/21): Сонирхолтой өдөр. Сарын эхээр таны тасарсан холбоо сэргэнэ. Таны төлөвлөснөөр бүх юм бүтнэ. Гараг эрхэс шинэхэн танилтай болоход таатай байхыг зааж байна. Энэ холбоо бат бөх хамтран хий. Та хэзээ ч байгаагүйгээр түүний хүндэтгэл дэмжлэгийг хүлээнэ.

 

Матрын орд (12/22-1/19): Ажил хэрэгч байдал идэвхижих өдөр. Шашны болон соёлын холбоо өргөсч үүнд бүх бололцоо чиглүүлнэ. Энэ өдрийг уулзалт хэрэгцээнд ашигла. Үйлчилгээний салбарын ажилтнууд онцгой анхааралтай бай. Мөнгө дутаж магадгүй. Таны хайрын сэтгэл тогтворгүйтэж ийш тийш үсчих болно. Харилцан итгэлцэл, сэтгэл хөдөлөл үгүйлэгдзх болно. Урхаг өвчин сэдэрч, үе мөч өвдөж болзошгүй.

 

Хумхын орд (1/20-2/18): Соримтгой өдөр. Таны гэр бүлийн уур амьсгал дахь байдал өнөөдрийн бүхий л сайн сайхан байдалд нөлөөлнө. Хэрэв та үзэл бодлын зөрчилтэй нэгэнтэй байр хамтран хөлсөлж байгаа бол энэ бүхэндээ өөрчлөлт хийх цаг нь болжээ. Эрч хүчний хувьд зөрчилтэй, томоохон гэр бүлийн гишүүн байх нь хурцадмал байдлын үндэс нь болно.

 

Загасны орд (2/19-3/20) Болгоомжлох өдөр. Таны сэтгэл санаа таагүй байна. Болж өгвөл хэнтэй ч битгий мууд. Эргэн тойрны хүмүүс юу ч ярьж байсан битгий тоо. Харин энэ өдөр гаргасан алдаа танд маш үнэтэй зүйлсээс тань салгана. Тиймээс эцсийн шийдвэр гаргахын өмнө бүхнийг дахин дахин нягтал.



Үзсэн: 411
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.

Манай хөтөлбөр

  • Өмнөх
    00:00
    Үдшийн мэдээ
    07:00
    “Өглөө” хөтөлбөр
    08:00
    “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр
    08:45
    “MNB Спортын мэдээ”
    09:00
    ”Буцаад зөвлөлтөд очсон нь” уран сайхны кино 1,2-р анги
    10:45
    Соно студи: “Маамуу нааш ир”
    11:00
    Мэдээ
    11:10
    “Гэгээн үдэш” соёл урлагийн хөтөлбөр
    12:10
    “Далайд цутгасан их мөрөн” Кино найруулагч Ж.Сэлэнгэсүрэнгийн дурсамж хөрөг
    12:45
    Сүлд
    13:00
    Мэдээ
    13:10
    Залуу зохион бүтээгч
    13:40
    Морин хуур мину
    14:00
    Нээлттэй хэлэлцүүлэг:”Түймэр дагасан экологийн сүйрэл” /давталт/
    15:00
    Мэдээ
    15:10
    “Сонька домгийн үргэлжлэл” уран сайхны кино 3-р анги
    16:00
    “Гурван тенор” концерт
    17:00
    Нээлттэй засаг
    17:30
    “Соёл-Эрдэнэ” теле сэтгүүл“
    18:00
    Мэдээ
    18:20
    Дараагийн хуудас
    18:50
    Соно студи: “Маамуу нааш ир”
    19:05
    Байсан, байгаа.. байх ! /нийтлэл/
    19:25
    Залуу зохион бүтээгч 2014
    20:00
    “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр
    20:45
    “MNB Спортын мэдээ”
    21:05
    Нээлттэй хэлэлцүүлэг “Төмөр замгүй нүүрсний үнэ цэнэ” /шууд/
    22:05
    “Буцаад зөвлөлтөд очсон нь” уран сайхны кино 3,4-р анги
    23:50
    Үдшийн мэдээ
    Дараах