Монголын Үндэсний Олон Нийтийн цахим хуудас

УЛААНБААТАР

-7°C  / -24°C
Шуурхай мэдээ

Ринго Старр хамтлагтаа хамгийн сүүлд орж ирсэн

XX зууны хамгийн алдартай хамтлагийн нэг бол яахын аргагүй “Битлз”. Дэлхий дахиныг шуугиулж байсан Ливерпүл хотын дөрвөн залуугийн амжилтын түүх багагүй урт байсан. Алдарт  хамтлагийн гишүүн бүр өөр өөрийн түүхийг бичүүлдэг. Тэднээс хамтлагийн бөмбөрчин  Ринго Старр хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Ричард Старки Ринго хамтлагтаа хамгийн сүүлд орж иржээ. Түүний өмнө Пит Бест хэмээх залуу байсан бөгөөд хамтлаг тухайн үедээ "Parlophone"  фирмтэй гэрээ байгуулах болоход продюсер нь бөмбөрчнөө сольсон цагт гэрээ байгуулахыг зөвшөөрсөн гэдэг. Ингэж л Ринго Старр алдрын замдаа орсон. Харин зарим таамгаар бол өмнөх бөмбөрчин нь Ленон, Макартни нараас илүү царайлаг байсан учраас хүмүүс дуучин руу анхаарал хандуулахгүй гэж үзсэн гэдэг. Ринго Старр багадаа төрөлхийн солгой байсан ч эмээ нь түүнийг баруун гараараа бүхнийг хийхэд сургасан гэдэг. Эмээгийнхээ ачаар Ринго бөмбөр тоглохдоо баруун солгой хоёр гараараа тоглож чаддаг болжээ. Хамтлагаараа хангалттай амжилтад хүрч байсан ч Ринго ганцаараа олон уран бүтээл хийж “Ринго”, “Ливерпүл-8”, “Хайрыг сонго” зэрэг цомгууд гаргаж байсан юм. Түүний хамгийн том айдас нь тайзны айдас байсан гэдэг. Тэрээр үргэлж л тайзан дээр гарахын өмнө түгшдэг байсан бөгөөд хамтрагчид нь түүнийг зоригжуулж тайвшруулдаг байсан талаар тэр хожим нь дурссан байдаг.




Үзсэн: 465
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.

Манай хөтөлбөр

  • Өмнөх
    00:50
    Үдшийн мэдээ
    07:00
    “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр
    07:45
    Спортын мэдээ
    08:00
    Сонирхолтой шинжлэх ухаан
    08:30
    “Өглөө” хөтөлбөр
    10:00
    “Цаг хугацаагаар аялахуй” баримтат кино
    11:00
    Мэдээ
    11:10
    “Монголын нэг өдөр” амралтын хөтөлбөр
    13:00
    Мэдээ
    13:10
    “Аялагч мэлхий” хүүхэлдэйн кино
    13:30
    Эх орны төлөө
    14:00
    Монголын сагсан бөмбөгийн үндэсний супер лигийн бүх оддын тоглолт /шууд/
    17:30
    Та хариулахгүй ч байж болно
    18:00
    Мэдээ
    18:20
    “УИХ энэ долоо хоногт”
    18:50
    “Ардын дууны цоморлиг” концерт
    19:20
    Содон хороолол үзүүлж байна
    19:25
    “Эргэх дөрвөн цаг”
    20:00
    “Долоо хоног” тоймчийн хөтөлбөр
    20:45
    Спортын мэдээ
    21:05
    “120/80” эрүүл мэндийн хөтөлбөр
    21:45
    “Нэг минут нэг сая” уралдаант, цэнгээнт нэвтрүүлэг
    22:45
    “Нууц нэр Жэк Стронг” уран сайхны кино
    Дараах